Алхалт зохион байгууллаа

 In Шинэ мэдээ

Нэг тэр бумаараа тэмцье 2023 – “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ” алхалт Төв аймагт 3-р сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, иргэдийн утга учиртай оролцоогоор дамжуулан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх үндэсний хөдөлгөөнийг бэхжүүлэх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ 2023 – “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ” алхалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

“Нэг Тэрбумаараа Тэмцье” хөдөлгөөн нь дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө урлагаар дамжуулан нөлөөлдөг бөгөөд дэлхийн 200 гаруй улсад зохион байгууллагддаг онцлогтой. Энэхүү хөдөлгөөнийг Монгол Улсад 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж, энэ жил 10 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд:

“НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ – ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ” алхалт

“Гинжийг тасал” флаш моб бүжиг

“Бидний дуу хоолой” явуулын самбар

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх контент

Open mic

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ 2023 – “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ” алхалтыг орон нутагтаа хамтран зохион байгуулсан.

-Төв Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

-Төв политехник коллеж Төв Политехник коллеж

– Wish wings бүжгийн клуб

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг хамтдаа таслан зогсооё! One Billion Rising Mongolia – Нэг Тэрбумаараа Тэмцье

2023.03.09

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search