МГБССН нь одоогоор нийт 15 салбартай, Нөхөн үржихүй-эмэгтэйчүүдийн “Гэр бүл” эмнэлэг, Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх 10 төв, залуучуудын 2 зөвлөлтэй, нийт 1000–аад гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

САЛБАРЫН БАЙРШИЛ

img-salbar

Тус салбар нь 1996 онд байгуулагдсан. Салбарын үйл ажиллагааг сайн дурын гишүүдийн болон орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр явуулдаг. 2008 онд ӨҮЗ-ын “Шинэ залуус” төвийг байгуулан НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, нарийн мэргэжлийн үйлчилгээ авахад нь туслах ажлыг зөвлөгч болон сайн дурын идэвхтэн, сумын эмнэлгээр дамжуулан явуулж байна. Одоогийн байдлаар уг салбар нь албан ёсны 50 гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөндлөнгийн гишүүн сонгон шалгаруулж авна

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд сайн дурын Хөндлөнгийн гишүүн тус тус шалгаруулж авна. Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны туслах гишүүн, 2005 оноос жинхэнэ гишүүн, 2005, 2010 онуудад Олон улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол […]

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search