Бодлогын манлайлагчдын сургалт амжилттай өндөрлөлөө

 In Шинэ мэдээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс “БОДЛОГЫН МАНЛАЙЛАГЧИД-2019” хөтөлбөрийг 10 дугаар сард зарласан. Нийт 90 гаруй оролцогчид материалаа ирүүлсэнээс 15 хүнийг шалгаруулсан.
Тэд 11.18-11.21-ний ѳдрүүдэд хүний эрх, жендер, бэлгийн болон нѳхѳн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, бодлогын манлайлал, нөлөөллийн стратегиар МЭРГЭШИЖ, мэргэжлийн экспертүүдээр хичээл заалгалаа.
Урилгаар Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба зүүн ѳмнѳд Ази далайн бүсийн Гадаад харилцаа, стратеги хамтын ажиллагаа, бодлогын нѳлѳѳллийн асуудал хариуцсан захирал Жессен Рокас зѳвлѳх багшаар оролцлоо.
Мөн Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Бэлгийн цогц боловсролын үндэсний эксперт Б.Оюундарь, Ш.Галбадрах, Ханголомт группын зөвлөх багш С.Азбаяр, Хүний эрхийн зөвлөх А.Балдангомбо нар бодлогод хэрхэн нөлөөлж, манлайлах, хэрхэн хамтран ажиллах, хууль хэрхэн бий болдог вэ, нөхөн үржихүйн эрүүл мэнд яагаад чухал зэрэг сэдвээр нээлттэй ярилцаж, тодорхой мэдээллүүдийг өгсөн. Шалгарсан оролцогчид маань цаашид баг болж ажиллан, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар нийгэмд тодорхой өөрчлөлт, дуу хоолойг хүргэж ажиллахаар санал нэгдсэн юм.
#БодлогынМанлайлал
#AdvocacyLeadership

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search