Бяцхан эмч нартай танилцлаа

 In Шинэ мэдээ

Манай нийгэмлэгээс “Бяцхан эмч” клубын үйл ажиллагааг Төв аймгийн Хүмүүн цэцэрлэгтэй хамтран сүүлийн 4 жил тасралтгүй явуулж байна.

Уг клубын үйл ажиллагаатай танилцахаар БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Ким Чанг Сун, тус Нийгэмлэгийн Үйл ажиллагааны хангамжийн хэлтсийн дарга Ли Жонг Хо, Нийгэмлэгийн Ганвон салбарын Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Янг Июн Кюүнг, Нийгэмлэгийн Гадаад харилцааны менежер Чой Юн Хи, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Ганболд, МГБССН-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нар зочилсон юм.

Энэ үеэр клуб болон цэцэрлэгийн хүүхдүүдэд зарим шаардлагатай хичээлийн хэрэгсэл, ном, хувцас хэрэглэлийг гардууллаа. Мөн Бяцхан эмч клубын хүүхдүүд бусад найзууддаа гараа хэрхэн угаах талаарх бяцхан зөвлөгөөг өгч, хамтдаа хөгжилдсөн юм.

2022.09.27

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search