Connection Information

To perform the requested action, WordPress needs to access your web server. Please enter your FTP credentials to proceed. If you do not remember your credentials, you should contact your web host.

Connection Type

Бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн үзлэгийн үеэр эмч нараас юу нуудаг вэ? | Монголын гэр бүлийн

Бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн үзлэгийн үеэр эмч нараас юу нуудаг вэ?

 In Шинэ мэдээ

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ ихэнх тохиолдолд бид биеэ барих, санаа зовсон, таагүй байдлыг мэдэрдэг. Өөрт тулгарсан асуудлыг зухас дурдаад, нарийн асуудлаа хэлж чадалгүй гарах нь тохиолдол бишгүй бий.

Ихэнхдээ залуу охидуудад хамгийн түгээмэл тохиолддог бэрхшэээл юм.  Энэ нь эцэстээ буруу шийдвэр байсныг ухаарч, харамсах хүмүүс олон байдаг. Иймд бүсгүйчүүддээ зориулан эмч нараас нууцалдаг асуудлыг хүргэж байна. Хэрвээ та эмчид үзүүлэхдээ эдгээр алдааг гаргадаг бол аль болох засахыг хичээгээрэй.

Эвгүй үнэр

Эмчид таагүй үнэр үнэртэх вий гэхээс эмэгтэй хүн бүр санаа зовох нь гарцаагүй. Тиймдээ ч эмнэлэг явахаас өмнө хэд хэдэн удаа шүршүүрт орж, анхилуун үнэртэй саван хэрэглэж, байж болох бүх аргыг ашигладаг. Гэхдээ энэ нь буруу юм.

Учир нь эмч таны ичимдэг эрхтнээс гарах үнэрийг шалгаж, үрэвсэл байгаа эсэхийг мэдэж авах боломжтой байдаг.

Ичимдэг эрхтэн загатнах

Ихэнх бүсгүйчүүд эмчид ичимдэг эрхтнээ загатнаж байгаа тухай хэлдэггүй. Тэд ердөө ичсэнээсээ болж энэ тухайгаа нууцлах нь сөрөг үр дүнд хүргэдэг байна. Ичимдэг эрхтэн загатнах нь ямар нэгэн үрэвсэл, өвчлөлийн шинж тэмдэг тул хэрхэвч нууж болохгүй. Эс бөгөөс эмч буруу онош гаргаж, таны өвчлөлийг анзааралгүй өнгөрч, нөхцөл байдлыг хүндрүүлэхийг үгүйсгэхгүй юм.

Сексийн амьдрал

Эмч таниас хэдэн сексийн хамтрагчтай вэ? хэмээн асуувал эргэлзэж, санаа зоволгүй үнэнээ хэлээрэй. Ингэж байж л эмч таны тухай илүү ихийг мэдэж, оношоо зөв гаргах болно. Энэ нь хувь хүний асуудал хэдий ч та өөрийн эмчдээ хэлж үүсэж болох эрсдэлээс сэргийлэх нь хамгийн зөв юм.

Хэрэв та манай эмнэлэгт хандахыг хүсэж байвал :

Манай хаяг :

Mонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 5-р хороо, 89/3-Монголын Гэр бүлийн Сайн Сайхны нийгэмлэгийн байр.

Гэр бүл эмнэлэг: 7018-6180

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search