Видео уралдааны ялагчид тодорлоо

 In Шинэ мэдээ

Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хөгжилтэй, бүтээлч байдлыг бусдад уриалах, гэр бүлийн гишүүн бүрийн дурсамжтай агшныг олон нийтийн сүлжээнд байршуулж, эерэг байдлыг хэвшүүлэх зорилгоор Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс “ХАМТААРАА ЛАГ” видео бичлэгийн уралдааныг сошиал хуудсанд 5 сарын 1-нээс 5 сарын 14-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Тус видео уралдаанд нийт 11 гэр бүлийн бичлэг ирсэн бөгөөд үүнээс хамгийн их like, share авсан болон олон нийтэд хүрсэн хүртээмж reach, engagement гэсэн чанарын үзүүлэлтээр дүгнэхэд дараах хоёр гэр бүл шалгарсан. Үүнд:

Тэргүүн байрт: Б.Баттулгын гэр бүл, 1000 like, 340 share, 12860 reach, 3877 engagement

Дэд байрт: М.Батболдын гэр бүл, 251 like, 116 share, 25365 reach, 5251 engagement-ээр тус тус шалгарлаа.

Ялагчдын шагналыг 5 сарын 15-ны Дэлхийн гэр бүлийн өдрөөр мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл, Гэр бүл эмнэлгээр үйлчлүүлэх эрхийн хамт гардуулсан юм.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search