Гэр бүлийн харилцаа сэдвээр лекц уншлаа

 In Шинэ мэдээ

Жил бүрийн 5 сарын 15-ныг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хувьд энэхүү өдрийг жил бүр өөрийн 15 аймгийн салбаруудаар дамжуулан хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох, гэр бүлийн нандин харилцаа, бат бөх байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх олон төрлийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн хүрээнд сошиал хуудсанд “ХАМТААРАА ЛАГ” видео бичлэгийн чөлөөт уралдааныг 5 сарын 7-ноос 5 сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Түүнчлэн сургалт, лекцийг цувралаар зохион байгуулж байгаагийн нэг нь 5 сарын 11-нд Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн хамт олонд манай хѳтѳлбѳрийн менежер Ш.Галбадрах “Гэр бүлийн харилцаа ба Гэр бүл тѳлѳвлѳлт” сэдвүүдээр мэдээлэл хийлээ. Үйл ажиллагаанд 70 гаруй хүн хамрагдлаа.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search