ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Хэрэгжүүлсэн төслүүд
Шинээр зарлагдсан төслүүд

Гэр бүл төлөвлөлт

272463671_5569900036359979_6014488207238791588_n
ХАМТРАГЧ ЭМНЭЛГҮҮДДЭЭ ЖИРЭМСЛЭХЭЭС СЭРГИЙЛЭХ ЭМ ХЭРЭГСЛЭЭ ТҮГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг улсын эрүүл мэндийн 17 байгууллагад түгээх ажлыг зохион байгуулж байна.
Цар тахлын нөлөөтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах эм эмнэлгийн хэрэгслийн улсын төсөв багасч, хангалт буурсан учраас ийнхүү төсөл хэрэгжүүлснээр Нийслэлийн Өргөө Амаржих Газар, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв болон Төв Аймгийн Нэгдсэн Эмнэлэг иргэд нэмэлтээр үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Мөн өнгөрөгч онд #гэр_бүл_төлөвлөлт, #цэвэршилт, #үр_хөндөлт, #БЗДХ-аас сэргийлэх болон #эрсдэлтэй #жирэмсний_хяналт, #хүний_эрхийн_мэдрэмжтэй үйлчилгээ зэрэг #нөхөн_үржихүйн_эрүүл_мэндийн сэдвээр онлайн сургалтуудыг эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан.
2022 оны хувьд тус өрхийн эмнэлгүүдэд нийтдээ 50 гаруй сая төгрөгний жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хангалтыг хийх юм.
Сүүлийн 20 гаруй жил Монгол улс #эх #хүүхдийн #эндэгдлийг бууруулахад амжилт гаргасан боловч, #жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн чанар, хүртээмж буурч энэ нь #охид, #бүсгүйчүүд #үр_хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар авах явдлыг ихэсгэж байна.
МГБССН-ээс 2014 оноос эхлэн “Аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж нийслэлийн “Өргөө” амаржих газар, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй, 2017 онд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилготой төслийг улсын эрүүл мэндийн зургаан байгууллагад хамтран хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.

Монгол, Хятадын нийгэмлэгүүд хамтран ажиллана

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг, Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод 9 сарын 13-нд боллоо. Тус ёслолд МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн орлогч захирал Хон Пин болон […]

Солонгосын нийгэмлэгийн төлөөлөгчид айлчилж, хандив өглөө

2023.07.03 Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэг https://www.facebook.com/population79 хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын төлөөлөгчид 7 сарын 3-наас 7 сарын 7-ны хооронд Монгол улсад айлчиллаа. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Сам Сик, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл […]

Явуулын үзлэгийг зохион байгууллаа

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар-аас Эх хүүхэд нөхөн үржихүйн насны хүн амын явуулын амбулаторийн үзлэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч, сонгосон сумдын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 2023 оны 06-р сарын 28-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. 2023 […]

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search