Дархан, Булган, Төв аймгийн салбарууд тэргүүллээ

 In Шинэ мэдээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг 2018 онд хийсэн ажлаа дүгнэж, Удирдах зөвлөлд жилийн тайлангаа танилцууллаа. Энэ жил манай салбарууд олон шинэлэг, үр дүнтэй ажил санаачлан зохион байгуулснаас Д.Доржналжирмаа тэргүүнтэй Дархан-Уул аймгийн салбар, Б.Алтансүх тэргүүнтэй Булган аймгийн Сайхан суман дахь салбар, Б.Оюунтуяа тэргүүнтэй Төв аймаг дахь салбарууд манлайлж “шилдэг” салбараар тодорлоо.

Тэргүүн байрт аймгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, орон нутгаасаа 8,500,000 төгрөгийн санхүүжилт бүрдүүлж нийт 2500 гаруй өсвөр үеийнхэнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, 9000 гаруй хүүхдэд БНҮЭМ-ийн чиглэлээр мэдлэг мэдээлэл түгээх, нийгэмлэгээ сурталчилан таниулах ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж 21 шинэ гишүүн болон дэмжигч гишүүдээр эгнээгээ өргөжүүлэх, “Ирээдүйн эзэд-Маргаашийн манлайлал”, “Misses mom”, хүчирхийллийн эсрэг “Би хүчирхийлэгч биш” ухуулга нөлөөллийн аян өрнүүлэх зэрэг олон шинэлэг ажил санаачлан хэрэгжүүлсэн Дархан-Уул салбар шалгарлаа.  

Хоёрдугаар байрт, Булганы Сайхан сум нь  орон нутгаас хөрөнгө нөөц бүрдүүлэн салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлэх 2 өрөө байртай болсон,  аймгийн хэмжээнд өртөөлөн ажиллаж 1100 гаруй өсвөр үеийнхэнд НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулсан, сайн дурын идэвхтнээр дамжуулан 700 гаруй хүнд НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, аймгийн ЭМГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж алслагдсан сум өрхийн нийт 1800 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зэрэг ажлуудаар шалгарлаа.

Гуравдугаар байрт, Төв аймгийн салбар шалгарлаа. Тус салбарын шилдэг ажлуудаас дурдвал өөрсдийн санаачлагаар өсвөр үеийнхний дунд НҮЭМ-ийн мэдлэг, хэрэгцээний тухай бичил судалгаа, эмэгтэйчүүдийн дунд жендер, жендерт суурилсан хүчирхийллийн тухай судалгаа явуулж Дэлхийн зөн, МОНЕС зэрэг байгууллагаас нийт 5,500,000 гаруй төгрөгийн төслийн санхүүжилт авч амжилттай хэрэгжүүлсэн. Мөн аймгийн ЭМГ-тай хамтран алслагдсан нутгийн нийт 16000 гаруй хүнд явуулын тусламж үйлчилгээ, сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан 400 хүнд НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өсвөр үеийн төвөөр дамжуулан “Унтлагын хувцастай үдэшлэг”, “Миний аав –миний бахархал”, “Нэг шоколад – Нэг ном” зэрэг олон ажил санаачлан 900 гаруй өсвөр үе залуучуудад НҮЭМ-ийн мэдлэг, мэдээлэл түгээсэн байна.

Дашрамд дурьдахад, Нийгэмлэг нь Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны магадлан итгэмжлэлийн шалгалтанд 48/45 стандарт биелүүлж 94А үнэлгээ авч амжилттай ажилласан юм. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг амлалтыг шаардах, сануулах зорилгоор “Тогтвортой хөгжлийн төлөөх иргэний нийгмийн хөдөлгөөн”-ийг үүсгэн ажиллаж байна. .

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.


Notice: Undefined index: quick_contact_gdpr_consent in /home/mfwamyzj/public_html/wp-content/themes/jupiter/views/footer/quick-contact.php on line 46

Та хайх утгаа оруулна уу!