ЗУГААТАЙ ЗУСЛАНГИЙН НАЙЗ СУРГАЛТ

 In Шинэ мэдээ

Дорноговь аймгийн Жаргалан зусланд “Зуслангийн найз” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад зусланд амарч буй 100 амрагч хүүхдүүд, бүлгийн багш, менежер нар хамрагдлаа.

Сургалтын үйл ажиллагааг 3 чиглэлээр явуулсан бөгөөд

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар бидний мэдэх зүйл

Охидын аминчхан яриа

Хүүхдийн эмчийн зөвлөгөө, үзлэгийг тус тус хийсэн юм.

Сургалтанд нийгэмлэгийн Дорноговь салбарын тэргүүн Б.Оюун-Эрдэнэ, нийгэмлэгийн гишүүн хүүхдийн их эмч Х.Хүүхнээ, гишүүн Шинэсувд, Маралмаа, Хулан нар оролцлоо.

Зуслан одоогоор эмчгүй байгаа бөгөөд нийт үзлэгт хамрагдсан 30 гаруй хүүхдүүдийн дунд харшил, гэдэсний туулгалт, хоолой өвдөх, нарших зэрэг өвчлөл түгээмэл байна. Мэргэжлийн эмч үзэж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

Мөн сарын тэмдэг анхлан ирж байгаа охидын хувьд мэдээлэл дутуугаас ичих, сандрах тохиолдол нэлээд гарч байгааг бүлгийн багш болоод охидын яриа хийхэд хэлж байлаа. Цаашид зусланд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн самбар, сарын тэмдгийн анхны тусламжийн багц зэргийг байрлуулж амрагч хүүхдүүдэд сургалт мэдээлэл өгч байх хэрэгтэй байгааг мэдсэн юм.

2022.08.16

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search