Манай эмнэлгийн сайн туршлагыг Шри-Ланкад хуваалцлаа

 In Шинэ мэдээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн харьяа “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн сайн туршлагыг Шри-Ланкад хуваалцаж байна. Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг MFWA Гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг 2019 оны 2 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Шри-Ланк улсад Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны ээлжит хуралд оролцож байна. Энэ үеэр нийгэмлэгийн харьяа Гэр Бүл Эмэгтэйчүүдийн Эмнэлэг -ийн үйл ажиллагааны сайн туршлагыг Ippf EseaorIPPF South Asia Region, Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн орнуудад хуваалцсан юм.
“Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлэг нь 1998 оноос хойш гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгоо, жирэмсний хяналт, асаргааны үйлчилгээг явуулж байгаа хүний эрхийг дээдэлсэн эмнэлэг гэдгээрээ онцлогтой. Мөн Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны 69 гаруй олон улсын стандартыг хангаж, магадлан итгэмжлэгдсэн бөгөөд нийгмийн хариуцлагын үүднээс 20 гаруй жилийн хугацаанд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO , Гүнж төв “PRINCESS” center зэрэг байгууллагатай хамтран хүчирхийллийн хохирогчдод үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөөр ирсэн.
Түүнчлэн сайн дурын идэвхтэн, оюутан сурагчид болон өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдварын талаарх сургалтыг тасралтгүй явуулж байна. 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search