mendchilgee-zurag

Нэгдсэн үндэсний байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны иргэний нийгмийн байгууллага болох Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс та бүхэнд мэндчилж байна.

Бид хүн бүрт Бэлгийн болон Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд ба эрхийн  боловсрол, тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй авах нөхцөл боломжийг олгохын төлөө олон улсын, үндэсний, орон нутгийн болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран хөдөө орон нутаг дахь 15 салбар, өсвөр үе, залуучуудад зориулсан төв болон эмнэлэг, сайн дурын гишүүд, дэмжигчдээрээ дамжуулан ажиллаж байна.

Бид үйл ажиллагаагаа  хүн амын хэрэгцээнд нийцсэн, мэдээлэгдсэн сонголт хийх эрхийг нь дээдэлсэн, хувийн нууцлалыг нь хадгалсан, сэтгэл ханамжтай, ээлтэй орчинд сайн дурын үндсэн дээр ил тод, нээлттэйгээр зохион байгуулдаг билээ.

Монгол хүн бүрт эрүүл зан үйл төлөвшүүлэн амьдралын чанарыг нь сайжруулахаар тэмүүлж буй  бидний үйлсийг дэмжиж  тусалж байдаг хандивлагч, хамтрагч түнш байгууллагууд, гишүүд дэмжигчиддээ гүн талархал илэрхийлэхийн ялдамд эрхэм Таныг ч бас бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна.Эрхэм уншигч та бүхэн манай вэб хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдлэгийг олж авахын зэрэгцээ нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна.

Танд болон танай гэр бүлд гэр бүлийн аз жаргал хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б. МӨНХЦЭЦЭГ

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search