Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбооны хуралд Монголоо төлөөлөн оролцож байна

 In Шинэ мэдээ

Олон улсын Гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн байгууллагаар Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) ажилладаг билээ. Тус холбооноос энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Малайз улсад гишүүн орнуудын ээлжит хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр МГБССН-ийн ерөнхийлөгч М.Батзориг, Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Э.Бүрэнжаргал, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, залуу гишүүн, үндэсний сургагч багш Ж.Тэргэл нар улсаа төлөөлөн оролцож байна.

Хурлаар МГБССН-ийг олон улсад магадлан итгэмжлэгдсэн 3 дахь удаагийн батламжийг гардуулах юм. Тус батламжийг авахын тулд байгууллагууд олон улсын нийт 210 шалгуурыг давах учиртай байдаг. Ингэснээр байгууллагын олон улс дахь өрсөлдөх чадвар, ил тод байдал, засаглал, чадавхийг үнэлдэг ажээ.

МГБССН нь 15 аймаг дахь Өсвөр үеийн төвүүдээр дамжуулан хүүхэд, залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, ирээдүйн гэр бүл төлөвлөлтийн талаарх зөв зохистой, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, зөвлөгөө өгч ажилладаг төрийн бус байгууллага юм.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search