Сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдахын ач холбогдол

 In Шинэ мэдээ

Хувь хүн сайн дурын үндсэн дээр, түүний нууцыг хадгалсан орчинд  Хүний Дархлал Хомсдолын Вирус /ХДХВ/-ийн халдвар илрүүлэх шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөөг өгч, шинжилгээ авах үйлчилгээг сайн дурын зөвлөгөө, шинжилгээ гэдэг. Хүн бүр уг зөвлөгөө, шинжилгээнд хамрагдахын ач холбогдлыг мэдэхгүйгээс үүдэн өндөр эрсдэлд өртөх магадлалтай байдаг. Тиймээс ХДХВ болон бэлгийн замын халдварт өртөх эрсдэлт бүлэгт хамрагддаг эсэхээс үл хамааран уг зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж байх нь олон талын ач холбогдолтой.

Хэн хамрагдах шаардлагатай вэ?

ХДХВ-ийн халдварт өртсөн байж болзошгүй бүх л хүмүүс

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

СДЗШ-ний төвүүдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэхэд ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэдэг ба шинжилгээний хариуг 15-20 минутын дотор гаргадаг.

Сайн дурын зөвлөгөө шинжилгээ төлбөртэй байдаг уу?

Үнэ төлбөргүй бөгөөд “НААШ ИР, БИД ТАНЫ ТӨЛӨӨ” уриатай төвүүдэд хандаж болно.

Хэрэв ТА:  Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ /CДЗШ/-нд хамрагдахыг хүсвэл.

  • Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүд
  • Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэргэдэх “Гэр бүл” эмнэлэг
  • Бусад хувийн хэвшилийн эмнэлэгүүдээр үйлчлүүлээрэй.

СЗДШ хамрагдсан хүмүүст дараах ач холбогдолтой:

ХДХВ-ийн халдвар илрээгүй үйлчлүүлэгчдийн хувьд:

  • СДЗШ-ний үйлчилгээнд хамрагдсанаар хүмүүст ХДХВ-ийн халдвар дамжих зам, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх, нууцыг чандлан хадгалсан байдалд ХДХВ-ийн халдварт өртөөгүй гэдгээ мэдэх боломж олгодог.
  • Зөвлөгөөг авснаар эрсдэлтэй зан үйлээ өөрчилж, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлээ бууруулахад нь чухал хөшүүрэг болно.
  • СДЗШ нь эрсдэлтэй зан үйл, бэлгийн харилцааны талаар мэдээлэл авсны үндсэн дээр бэлгийн хавьтагчтайгаа энэ талаар илэн далангүй ярилцах, шийдвэр гаргах,
  • БЗДХ ба ХДХВ-ийн халдвар, хүсээгүй жирэмслэлтээс давхар хамгаалахын тулд бэлгэвч хэрэглэх зэргийн ач холбогдлыг ухамсарлах боломжийг олгоно.

ХДХВ-ийн халдвар илэрсэн үйлчлүүлэгчдийн хувьд:

·         СДЗШ нь амьдралын эрүүл хэв маягт суралцахад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, дахин халдварт өртөх болон халдварыг бусдад дамжуулахаас сэргийлэхийн тулд эрсдэлгүй зан үйлд сургах

  • СДЗШ нь бэлгийн харилцаатай холбоотой асуудлаар мэдээлэл авсны үндсэн дээр бэлгийн хавьтагчдаа ХДХВ-ийн халдвартай тухайгаа мэдэгдэх, жирэмслэхээс хамгаалах эсэх талаар шийдвэр гаргахад туслах
  • СДЗШ нь эмнэлгийн тусламж эрт авах, халамж үйлчилгээнд хамрагдах, ХДХВ-ийн халдвартай эхчүүдэд эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, хүүхдээ хөхүүлэх эсэх талаар зөвлөгөө өгөх
  • СДЗШ нь вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, эмчилгээтэй холбоотой зовуур шаналгааг багасгах зэрэгт тустай.

Хэрвээ та зөвлөгөө шинжилгээнд хамрагдахыг хүсвэл Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэргэдэх “Гэр бүл” эмнэлэгт хандаарай. Бид үйлчлүүлэгчийн хувийн нууцыг өндөр төвшинд чандлан хадгалдаг тул уг зөвлөгөө, шинжилгээнд хамрагдахаасаа бүү санаа зовоорой. Сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд зайлшгүй хамрагдах ёстой шинжилгээний нэг юм.

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search

Сайн дурын гишүүнчлэл