Салбарын менежер ажилд авна

 In Шинэ мэдээ
Нийгэмлэгийн Төв аймгийн загвар салбарт САЛБАРЫН МЕНЕЖЕРИЙН ажилд урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
– Нийгэмлэгийн дүрэм, бодлого, стратеги, үйл ажиллагааны хүрээнд салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
– Салбар, гишүүдийг хөгжүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төсөл боловсруулах, олон улсын, үндэсний, орон нутгийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх
– Салбарын гишүүд дэмжигчдийг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсээр нэмэгдүүлэх
– Олон улсын, үндэсний, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, ухуулга нөлөөлөл хийх, үйл ажиллагаагаа сурталчлах
– Салбарын үйл ажиллагаанд шаардлагатай нөөц хөрөнгө бүрдүүлэх ажлыг тогтмол хийх
– Бусад
Тавигдах шаардлага:
• Хүний их эмч, удирдлагын менежер, бизнесийн удирдлага, хуульч, санхүүч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй байж болно.
• Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Удирдан зохион байгуулах чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан
• Хүүхэд, өсвөр үе, залуучууд, эмзэг бүлгийн хүмүүстэй ажиллаж байсан бол давуу тал болно.
• Санхүү, маркетинг, хүний нөөцийн мэргэшилтэй бол давуу тал болно
• Удирдан зохион байгуулах
• Дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
• Өөрчлөлт шинэчлэлт хийх, үйл явдлыг урьдчилан таамаглах
• Багаар ажиллах, статистик шинжилгээ хийх чадвартай
• Англи хэлний бичгийн болон ярианы дундаас доошгүй мэдлэг, чадвартай
• Хэрэглээний програмууд, интернэтийн орчинд ажиллах чадвартай
• Шинийг санаачлагч, тогтвортой ажиллах
Бүрдүүлэх материал:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Нийгэмлэгийн анкет /info@mfwa.mn хаягаар хүсэлт илгээж авах/
  • Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар/нотариатаар баталгаажсан байх/,
  • НДД-ийн хуулбар
  • Өмнө нь ажиллаж байсан албан газрын удирдлагын тодорхойлолт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
Материалыг МГБССН-ийн төв байранд болон info@mfwa.mn хаягаар хүлээн авна.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Peace tower, 9 давхарт 909 тоот -төв оффис Утас: 70183514, 91910550,99054117
Хугацаа: 2021.09.20
Жич:(Шаардлага хангасан, материал бүрэн, ажилд орохыг хүссэн горилогчдыг ярилцлаганд дуудах ба материалыг буцаан олгохгүй)
Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search