Солонгосын нийгэмлэгийн төлөөлөгчид айлчилж, хандив өглөө

 In Шинэ мэдээ

2023.07.03
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН), БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэг https://www.facebook.com/population79 хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын төлөөлөгчид 7 сарын 3-наас 7 сарын 7-ны хооронд Монгол улсад айлчиллаа. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ли Сам Сик, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Ким Ён Сук, Геонги салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн хөтөлбөрийн менежер Ли Чун Ми болон Ханьяанг их сургуулийн Спортын тэнхмийн профессор Ким Сун Мин, Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхмийн профессор Өм Э Сон нар зочилсон юм.


Энэхүү айлчлалаар залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох төв байгуулах тухай ярилцах бөгөөд нийгэмлэг болон Төв аймгийн салбарын үйл ажиллагаатай танилцана. Солонгосын нийгэмлэгийн зүгээс манай улсад 2007 оноос эхлэн орон нутагт дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн эртний түнш байгууллага юм. Энэхүү хамтын ажиллагааг өнгөрсөн жилээс үргэлжлүүлж, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан “KSP knowledge exchange program”-ыг 2024 он дуустал хэрэгжүүлж, хоёр улсын эмч мэргэжилтнүүдийн хооронд харилцан туршлага солилцох, мэдлэг хуваалцахаар төлөвлөсөн. Мөн энэ үеэр Солонгосын нийгэмлэгийн төлөөлөгчид манай нийгэмлэгт 4000 ширхэг бэлгэвч хандивласан юм. Тус бэлгэвчийг БНСУ-ын Convenience Co., Ltd болон Plan Bs Co., Ltd компаниас хандивласан бөгөөд ирэх 11-р сард мөн үлдсэн бэлгэвчийг хандивлана гэдгээ хэлсэн. 

#Sharingcaring #Condom #thanksforsupport

#Convenience Co., Ltd. #BRSG condom #Plan Bs Co., Ltd. #Green Banana condoms

#KoreanPopulationHealthWelfareAssociation
#Cooperation
#Donation

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search