Сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгууллаа

 In Шинэ мэдээ

Дорноговь аймаг

2022 оны 06 сарын 16-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдүүдийг хамруулан сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгууллаа. Сургалтанд МГБССН-ын Дорноговь салбарын гишүүн, эмч Г.Батцэцэг “Зайлшгүй мэдэх нь зөв зөвлөгөө болдог” сургалтыг эцэг эх асран хамгаалагч нарт хийж, мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаа. Салбарын зүгээс гарын авлагаар хангаж, сургалтанд хамрагдсан хүүхдүүд эцэг эхчүүдээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн холбогдох төрийн байгууллагад хүргэн хамтран ажиллах талаар тохиролцов. Аймгийн хэмжээнд нийт 247 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 149 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Харин үлдсэн 98 хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насанд хүрээгүй болон суралцахад хүндрэлтэй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бие, сэтгэхүйн бэрхшээлд онцгойлон анхаарал хандуулж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг өөрөө илэрхийлэх, биед өөрчлөлт гарах хүртэл анзаарахгүй, мэдээлэл дутмаг учраас хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байдаг талаар тухайн хэлэлцүүлэг дээр яригдаж энэ талын мэдээлэл, үйлчилгээ шаардлагатай байгааг онцолсон үр дүнтэй уулзалт боллоо.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search