“СЭТГҮҮЛЧДЭД-БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдав

 In Шинэ мэдээ

Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд “СЭТГҮҮЛЧДЭД-БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛ”-ын ойлголт өгөх сургалтыг 9 сарын 10-нд сонин, сайт, радио ТВ, сэтгүүлийн нийт 25 сэтгүүлчдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Сургалтаар хэвлэл мэдээллийн ажилтнуудад бэлгийн боловролтой мэдээллийг хэрхэн өсвөр үе, залууст мэдээллэх болон ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн агуулгад олон улсын удирдамжийн дагуу хэддүгээр ангид нь ямар агуулгыг заах ёстой талаарх гарын авлагыг танилцуулсан юм.

Сургалтаар дараах илтгэл, мэдээллийг өглөө. Үүнд:

  1. Хүний бэлгийн амьдралыг ойлгох нь
    Ш.Галбадрах Бэлгийн цогц боловсролын Үндэсний эксперт, Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Хөтөлбөрийн менежер, PhD Э.Мөнгөнтулга. Бэлгийн цогц боловсролын Үндэсний эксперт, МУБИС-ийн Биологи, Эрүүл мэндийн тэнхимийн багш
  2. “Монгол Улс: Боловсролын хөтөлбөртөө олон улсын жишиг Бэлгийн цогц боловсролыг тусгасан анхны орон” илтгэл                PhD Ч. Байгалмаа, Бэлгийн боловсролын Үндэсний экспертийн бүлгийн тэргүүн, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн багш
  3. Жендэрийн мэдрэмж ба Жендэрт суурилсан хүчирхийлэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, Д.Должинсүрэн Бэлгийн цогц боловсролын Үндэсний эксперт, МОНФЕМНЕТ сүлжээний Хөтөлбөрийн менежер
  4. НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн менежер З. Уянга нар мэдээлэл өгсөн юм.
Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search