Хамтрагч эмнэлгүүдэд жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээ түгээлээ

 In Сэлэнгэ, Шинэ мэдээ
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг улсын эрүүл мэндийн 17 байгууллагад түгээх ажлыг зохион байгуулж байна.
Цар тахлын нөлөөтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах эм эмнэлгийн хэрэгслийн улсын төсөв багасч, хангалт буурсан учраас ийнхүү төсөл хэрэгжүүлснээр Нийслэлийн Өргөө Амаржих Газар, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн ЭмнэлэгБаянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв болон Төв Аймгийн Нэгдсэн Эмнэлэг иргэд нэмэлтээр үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Мөн өнгөрөгч онд #гэр_бүл_төлөвлөлт, #цэвэршилт, #үр_хөндөлт, #БЗДХ-аас сэргийлэх болон #эрсдэлтэй #жирэмсний_хяналт, #хүний_эрхийн_мэдрэмжтэй үйлчилгээ зэрэг #нөхөн_үржихүйн_эрүүл_мэндийн сэдвээр онлайн сургалтуудыг эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан.
2022 оны хувьд тус өрхийн эмнэлгүүдэд нийтдээ 50 гаруй сая төгрөгний жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хангалтыг хийх юм.
Сүүлийн 20 гаруй жил Монгол улс #эх #хүүхдийн #эндэгдлийг бууруулахад амжилт гаргасан боловч, #жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн чанар, хүртээмж буурч энэ нь #охид, #бүсгүйчүүд #үр_хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар авах явдлыг ихэсгэж байна.
МГБССН-ээс 2014 оноос эхлэн “Аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж нийслэлийн “Өргөө” амаржих газар, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй, 2017 онд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилготой төслийг улсын эрүүл мэндийн зургаан байгууллагад хамтран хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.
Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search