Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

 In Шинэ мэдээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН)-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хамтарсан төлөвлөгөөг баталж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд хүн амын эрүүл мэндийг дэмжих, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгын хүрээнд 2023 онд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

– Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар сургалт сурталчилгааг зохион байгуулах

– Дэлхийн тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах

– 2023 оноос “Бяцхан эмч” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүдийн орчны эрүүл мэнд, хооллолтонд үнэлгээ хийж, зөвлөмж өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдлэг олгох сургалтыг хамтран зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.

2023.02.15

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search