Хүүхдийнхээ ирээдүйн ухааны төлөө эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ ?

 In Шинэ мэдээ

Бид нэн тэргүүнд хүүхдийн гэрэлтэй сайн сайхан ирээдүй ярихын тулд хүүхдийн суурь хүмүүжил ба төлөвшилтийг ярьж дурдах нь зүйн хэрэг юм. Хүүхэд хүмүүжил төлөвшилтийн 80-90%  хувь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Хүүхдийн хөгжил төлөвшилт хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг ба дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас шалтгаалан өсөн бойжих дараа дараагийн төлөвшилт хүмүүжилд бэлтгэгдэн байдаг. Эцэг эхчүүд бидний туйлын зорилго нь хүүхдүүдээ эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой ,хүний хүүхдээс дутаахгүй гэж хичээж цаг наргүй ажилласаар байдаг ба зарим нь хилийн чанадад урт хугацаагаар  ажил хөдөлмөр эрхэлдэг. Хүүхдийнхээ төлөө ажилласаар байтал тэдний хэрхэн өсөж, хэрхэн сурч боловсорч, хэнтэй найзалж нөхөрлөдөг, хүсэл мөрөөдөл нь юу болох, ирээдүйд хэн болох талаар хэр их ярилцаж хүүхдэдээ хэр зэрэг анхаарал тавьж ирээдүйн ухааныг суулгахад таны хүчин зүйл хэр нөлөөлж байгааг эргэн нэг хараарай.

Анхдагч буюу гэр бүлийн орчин нөлөөлөл

 

Гэр бүл гэж юу вэ ?

Гэр бүл гэж хамтдаа амьдардаг бие биетэйгээ холбоотой  /цусан болон , гэрлэсэн гм../ хүмүүс хамт амьдардаг. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа үлдээх өсгөн хүмүүжүүлэх юм.

Бидний бяцхан үрс өсөн торнихдоо аав ээжийгээ даган дуурайж үг хэллэг, үйл хөдлөл бүрийг даган дуурайдаг нь гэр бүлийн толь гэж үзэж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдээ буруу зүйл хийхээр хэнийг дуурайсан, хэнээс сурсан гэх мэтчилэн загнан шийтгэдэг нь гэр бүлийн томчууд та бүгдээс суралцсан эс бөгөөс хүүхдийн насанд тохироогүй зүйлсийг хараа  хяналтгүй үзүүлж байгаа нь хүүхдүүд  шууд тусган даган дуурайж эхэлдэг. Өнөөгийн нийгэмийн  төгс баримтлах жишиг бол “Гэр бүл нь их Хайрлаж Сургамжилдаг” бөгөөд ийм гэр бүлийн орчинд өссөн хүүхдүүд ёс журамтай болон төлөвшил сайтай байх хамгийн өндөр магадлалтай нь судалгаагаар батлагдсан байна.

Суурь хүмүүжил  цэцэрлэг /сургуулийн орчин нөлөөлөл 

Бидний бяцхан үрс гэр бүл цэцэрлэгийн орчинд оршин амьдарч ертөнцийг танин мэдэх эхлэл тавигдан нийгмийн болон өөрийн өмнө хүлээх хариуцлагыг мэдэрдэг ба хувь хүний дадал чадварыг эзэмшиж эхэлдэг байна. Багш болон олон найзуудтай болсноор харилцаанд хувь хүний зан чанарыг ойлгох, эд зүйлс бусад хүмүүс өөртэй нь хэрхэн хандах, танин мэдэх суралцах , дасан зохицох үйл явц эхэлнэ. Ийм учраас эцэг эхчүүд бид цэцэрлэг болон багш сургуулийг  маш нухацтай сонгох учиртай ба бага ангийн мэдлэг суурь төлөвшилтийг бүрэн эзэмшсэн хүүхдүүд илүү амжилттай суралцдаг.

Бие махбодийн хөгжил  / нөхөн үржихүй  

Нөхөн үржихүйн  хөгжил эмэгтэй хүүхдэд 13-16 насны хооронд, эрэгтэй хүүхдэд 14-18 насны хооронд бэлгийн эс идэвхтэйгээр ялгарч, цусан дахь дааврын хэмжээ ихэс ч эр эм бэлгийн эсүүд идэвхжин үр тогтоход бэлэн болдог байна. Иймд эцэг эхчүүд эдгээр насны хүүхдүүддээ аль болох бие физиологийн хөгжлийн талаар илэн далангүй ойлгуулан ярилцаж сэтгэл зүйг нь дэмжин туслах нь эцэг эх бидний үүрэг юм. Энэ насны хүүхдүүд эцэг эхээсээ хайр халамж, хүндлэл, хувийн орон зайтай байхыг хүсдэг ба үүний эсрэг үйлдлүүд нь тухайн хүүхдийг буруу зүйл рүү татагдан оруулж болзошгүй байдаг тул тулгарч буй асуудлуудыг эв зүгээр ярилцаж шийдэх нь хамгийн зөв арга зам юм.

Хүүхэд бүр Математикч болохгүй харин эцэг эх болдог

Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ хэтэрхий өөрсдийн үзэл бодлыг тулган шаардаж заавал эмч, дарга болгохыг урьтал болгож амьдарлыг нь заадаг ба энэ нь залуучуудад ихээхэн  сэтгэл санааны дарамт болдог. Хүүхдээ насанд хүрч, хэзээ нэгэн цагт ээж ааваасаа холдож тусдаа амьдрахдаа аливаа асуудлыг хэний ч ороцоогүйгээр шийдэж, бие даан амьдарч чаддаг болгох явдал нь эцэг эх бидний нэг гол зорилго юм. Хүүхдээ бие даасан өөртөө итгэлтэй болгохын тулд та аливаа зүйлсийг бие даан хийж, асуудлаа өөрөө шийдвэрлэж, алдаан дээрээсээ суралцах боломжийг хүүхддээ олгож, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх сургах хэрэгтэй.  Таны үр хүүхэд ирээдүйд хэн ч болж болох бөгөөд өрхийн тэргүүн  гэрийн эзэгтэй болдог учраас эцэг эхчүүд бид байж болох хамгийн сайнаар үлгэрлэн үзүүлэх тэдэнд маш их ач тустай. Хүүхэд бүр математикч болдоггүйн адил та хүүхдээ зөв төлөвшүүлж үүрэг хариуцлагаа бүрэн дүүрэн ойлгох хувь хүн болон төлөвшүүлэх ирээдүйн ухааны үндсийг заах энгийн зүйлсийг дадал болгон хэвшүүлье !

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search