Нийгэмлэгийн харьяа эмнэлэг нь 1998 онд анх “Залууст ээлтэй эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан.

Бид охид, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж, гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийн цогц үйлчилгээг Монголдоо анх удаа амжилттай нэвтрүүлсэн.

Үндэсний магадлан итгэмжлэл

Жил бүр нөхөн үржихүйн насны 10 мянга гаруй эмэгтэйчүүдэд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн тусламж үйлчилгээ, шинжилгээ оношилгооны чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэн ажилладаг.

2007, 2010, 2014, 2020 онд улсын хэмжээнд 4 удаа магадлан итгэмжлэгдсэн.

Олон улсын магадлан итгэмжлэл

Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоо /IPPF/-ийн 200 гаруй шалгуурыг хангаж, Олон улсын магадлан итгэмжлэлийг 2005, 2012, 2019 онуудад амжилттай авсан. 

Хэрэгжүүлсэн төслүүд:

  • Аюулгүй үр хөндөлтийн SAAF төслийг-2014-2016 онд хэрэгжүүлсэн. Шилжүүлэг, үр хөндөлтийн өмнөх дараах зөвлөгөөө, тусламж үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн өмнөх үйлчилгээг хэрэгжүүлсэн
  • НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр эрсдэлт бүлгийн хүн амын дунд нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэр дундаа гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээ үзүүлэх төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Гэр бүл эмнэлэгт эрсдэлт бүлгийн 274 хүнд үйлчилсэн.
  • 2016 онд, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байна.
  • Нийслэлийн Өргөө амаржих газартай хамтран резидент эмч нарыг Гэр бүл эмнэлэгт дадлагажуулах, орчин үеийн гэр бүл төлөвлөлтийн аргуудын хэрэглээ, үр хөндөлтийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

Хамтрагч байгууллагууд:

  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  • “Гүнж төв” ТББ
  • “Хөөрхөн зүрх” ТББ

Цаг авах

Утсаар: Та ажлын цагаар 7018-6180 дугаарт холбогдон үзлэг, шинжилгээний цаг болон үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
Онлайнаар: facebook.com/GerBulemneleg чатаар холбогдож, цаг авах боломжтой.
Өөрийн биеэр эмнэлэг дээр ирэн бүртгэлийн ажилтнаас цаг авах боломжтой.

Цаг авах утас:
+(976) 7018-6180
Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан | 08:00-20:00
Бямба-Ням | 10:00-18:00

Бид танд цаг авах  дараах аргыг санал болгож байна.

Appointment
Та цагаа сонгоно уу!

Байршил

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хорооллын Хаан банкны баруун талд “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлэг

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search