ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГТ ЗААВАЛ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ 4 ШАЛТГААН

 In Шинэ мэдээ

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт заавал үзүүлэх ёстой 4  шалтгаан

Өөрийгөө хамгийн эрүүл гэх эмэгтэйд хүртэл жирэмсний хамгаалалт, жирэмслэлт, төрөлт, цэвэршилтийн өөрчлөлт гээд заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлага гардаг. Танил хэн нэгний ам дамжсан яриа бус мэргэжлийн эмчид үзүүлэн, шаардлагатай арга хэмжээ  зөвлөгөөг авах хамгийн чухал.

 1.Улиралд нэг удаа тогтмол дотуур үзлэгт орох

Эмэгтэй хүний биеийн хамгийн чухал хэсэг бол үтрээ байдаг. Харин тухайн хэсэгтээ анхаарал тавихгүй байсаар элдэв төрлийн өвчинтэй болж,эцэс сүүлд нь харамсах нь тохиолдолд их түгээмэл байна. Эмчийн дотуур үзлэгт хамрагдсанаар бэлэг эрхтний байдал, үтрээний уйланхай, хярзангийн урагдал, үтрээ давсагны унжилт, умайн хүзүүний байдал, үтрээний ялгадас, умай өндгөвчний байрлал хэмжээ, хөдөлгөөн, эмзэглэл байгаа эсэхэд дүгнэлт хийн бүсгүй танд зөвлөгөө зөвлөмжийг  өгөх юм.

2. Үүсэж болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах

 Эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн үрэвсэлт өвчнүүд тэр дундаа 15-25 насны залуу охидод элбэг тохиолдож тэр дундаа бэлгийн замын халдварт өвчин, умайн хүзүүний үрэвсэл, цистит буюу давсагны үрэвслийн архаг хэлбэрүүд элбэг тохиолдож байна. Энэ нь эмийн замбараагүй хэрэглээ, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, илэрсэн шинж тэмдгийг хайхрахгүй хайнга хандаснаас болж өвчин хүнд шатандаа ордог байна. Ийм тогтмол урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

3.Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд

Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдийн хамгийн эхний алхам бол эмэгтэйчүүдийн эмчид хандан эмэгтэйчүүийн үзлэгт болон биеийн ерөнхий шилжилгээнд хамрагдан, эмчийн хяналтанд орох нь хамгийн нэн тэргүүний хийх ёстой зүйл юм. Жирэмслэхээр бэлдэж буй эмэгтэйчүүд шинжилгээнд бүрэн хамрагдан биеэ бэлдсэнээр эрүүл ээжээс, эрүүл хүүхэд төрөх тул өөрийн биедээ онцгой анхаарал халамж тавих хэрэгтэй.

4. Бэлгийн харьцаанд орсон бол…

Бүсгүй та 18 нас хүрсэн эсвэл бэлгийн харьцаанд орсон бол. Жирэмслэсэн бол аль болох эрт үзүүлэх шаардлагатай. Мөн таны хөх, хэвлийн доод хэсэг, гадна бэлэг эрхтэн, үтрээ, шээсний сүвэг зэргээр ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол. Сарын тэмдэг, мөчлөг өөрчлөгдсөн эсвэл жирэмснээс хамгаалах асуудалтай бол үзүүлнэ.

Ямар ч зовиургүй байсан улиралд 1 удаа үзүүлж, шаардлагатай шинжилгээг өгөхөө мартуузай.

Манай хаяг : Mонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 5-р хороо, 89/3-Монголын Гэр бүлийн Сайн Сайхны нийгэмлэгийн байр.

Гэр бүл эмнэлэг: 7018-6180

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search