Энэтхэгийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо

 In Шинэ мэдээ

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг болон БНЭУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг хооронд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, боловсрол олгох, олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2023-2028 он хүртэл хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тус үйл ажиллагаанд МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Одонтуяа, Төв аймгийн салбарын залуу гишүүн, Өсвөрийн эмч клубын ахлагч, 12-р ангийн сурагч Э.Түвшинзаяа, Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Х.Эрдэнэсувд нар энэ сарын 16-23-ны өдрүүдэд оролцлоо. Энэтхэгийн Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг (FPA India) нь Энэтхэгийн 18 мужид бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл мэндийн чухал үйлчилгээ үзүүлдэг нийгмийн нөлөө бүхий байгууллага юм. Энэ нь төв болон муж улсын засгийн газар, төрийн бус байгууллагууд, үндэсний болон олон улсын санхүүжилтийн агентлагуудтай нягт хамтран ажилладаг. Энэтхэгийн FPA нь жил бүр 30 сая гаруй хүнд зөвлөгөө мэдээлэл өгч, тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

2023.04.26

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search