Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг чадавхижуулав

 In Шинэ мэдээ

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Салбарын хөгжил хариуцсан менежер Ч.Сэлэнгэ энэ сарын 10-нд БЗД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн 30 гаруй нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар олон нийтэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, гэр бүл төлөвлөлтийн аргуудын мэдээлэл, эрхийн талаар ойлголтыг өгсөн юм.

МГБССН-ийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг хүн бүрт чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 1999 оноос сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэж, тасралтгүй сургалтанд хамруулж ирсэн. Ийнхүү бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд нь олон нийт, өсвөр үе, хүүхэд залууст ирээдүйд аав, ээж болох, гэр бүлээ хэрхэн зөв төлөвлөх, жирэмслэхээс сэргийлэх аргуудын талаар цогц мэдээллийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулан хүргэх юм.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search