ЭМЯ-тай нягт хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ

 In Шинэ мэдээ

Манай нийгэмлэгийн урилгаар БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Ким Чан Сун тэргүүтэй зочид Монгол улсад айлчилж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр МГБССН-ийн eрөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг нар тус нийгэмлэгийн зочдыг Эрүүл мэндийн яамны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ. Яамнаас Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санаачилгаар Солонгосын талын нийгэмлэгээс Монголын алслагдсан орон нутгийн хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, эмзэг бүлэгт хүрэх эмнэлгийн тусламжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд таатай нөхцөл бүрдлээ.

2022.09.22

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search