Яагаад заавал ургын гажиг илрүүлэх үзлэгт хамрагдах шаардлагатай вэ?

 In Шинэ мэдээ

Хэт авиан оношилгоо буюу бидний хэлж заншсанаар эхо нь ургийн хөгжил хэвийн явагдаж байгаад хяналт тавих хамгийн чухал аргачлал юм. 3D Эхо таны хүүхдийг 3 хэмжээсээр харуулах ба 4D Эхо нь 3D Эхо-гоор авсан дүрсээ видео хэлбэрээр үзүүлдэг.  Хэт авиан оношилгооны ач холбогдлын талаар дараах нийтлэлээс уншиж танилцана уу.

Ургийн хөгжлийг хянах

3 болон 4D хэт авиан оношилгоо нь ургийн хөгжлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой байдаг. Учир нь ургийн зүрх, дотор эрхтнүүд болон ясыг өөр, өөр олон өнцгөөс  нарийвчлан харуулж чаддаг тул ургийн хөгжил бидний хэлж заншсанаар ургийн гажгийг эрт илрүүлэх бүрэн боломжтой юм.

Хүйс тодорхойлох

Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйсийг мэдэхийн тулд 10 сар хүлээхийг хүсдэггүй шүү дээ. Тиймээс жирэмслэлтийн эрт үед хэт авиан оношилгоогоор хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох нь бусад уламжлалт аргаас илүү баталгаатай байдаг.

Илүү бодитоор харах боломжтой

Өөр нэгэн давуу тал нь ургийн дүрс болон хөдөлгөөнийг илүү бодитоор харахад тусалдаг. Уг хэт авиан оношилгоогоор хүүхдийнхээ биеийн хэлбэр, нүүр ам, хамар гэх мэт гадна байдлыг түүнчлэн хүүхдийн нүүрний хөдөлгөөн эвшээх, хэлээ гаргах, нүдээ анивчих, хуруугаа хөдөлгөх, гараа даллах, өшиглөх гэх мэт нарийн хөдөлгөөнүүдийг харж, бичлэг хийж авах бүрэн боломжтой.

Манай “Гэр бүл” Эмнэлэг нь жирэмсний хяналт, үзлэг, хэт авиан оношилгоо үйлчилгээ үзүүлдэг. Үзлэгийн цаг авахыг хүсвэл доорх зурган холбоосоор нэвтэрнэ үү.

Цаг авах

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search