Үр хөндөлтийн дараах гэр бүл төлөвлөлт

 In Uncategorized @mn

Хэрэв та үр хөндөлтийг хийлгэнэ гэж нэгэнт шийдэж байгаа эсвэл хийлгэсэн бол  одооноос өөртөө сайн анхаарал халамж тавьж эрүүл мэнд, сэтгэл зүйгээ бодох хэрэгтэй. Цаашлаад хүсээгүй жирэмслэлтийг үүсгэхгүйн тулд та өнөөдрөөс гэр бүл төлөвлөлтийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Гэр бүлийн төлөвлөлт гэдэг нь хосууд өөрийн эрүүл мэнд, эдийн засгийн байдалд тохируулан,  тохиромжтой насандаа, хүссэн үедээ жирэмсэлж, эрүүл саруул хүүхэд төрүүлэх, төрөлт хоорондын зайг зөв зохицуулахыг хэлдэг.

“Хэт эрт биш, хэт орой биш, хэт ойрхон биш”

Үр хөндөлтийн дараах дахин жирэмслэлт

Үр хөндөх ажилбарыг 3 сарын дотор, мөн үүнээс богино хугацаанд ойр ойрхон хийлгэвэл савны дотор талыг олон дахин хуссанаас болж умайн хана нимгэрч улмаар цоордог бөгөөд эмэгтэйчүүдийн архаг хууч өвчтэй болж болзошгүй. Тийм учир та үр хөндүүлснээс хойш 6 сараас 1 жилийн дотор дахин жирэмслэхгүй байх хэрэгтэй. Үүний тулд гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслүүдээс өөрт тохирохыг мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж сонгох хэрэгтэй юм.

Гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгсэл

Үр хөндөлт хийлгэсний дараа 2 долоо хоног дотор жирэмслэх магадлал өндөртэй учир та аль болох хурдан хугацаанд гэр бүлийн төлөвлөлт хийж түүний арга хэрэгслүүдийг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслүүдэд жирэмснээс хамгаалах эм, тарилга, суулгац, мэс заслын арга, бэлгэвч гэх мэт хамгаалах хэрэгслүүд багтдаг .

Жирэмснээс хамгаалах эм– Жирэмснээс хамгаалах эмийг та үр хөндөлт хийлгэсэн өдрөөсөө эхэлж уух боломжтой. Хэрэв та энэ аргыг хэрэглэхээр шийдсэн бол үр хөндөлт хийлгэснээс 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд хэрэглэж эхлэх шаардлагатай.

Ерөндөг (IUD)– Хэрэв хөндөлтийн дараа үрэвсэлгүй тохиолдолд мэргэжлийн эмчийн хяналт доор ерөндгийг шууд суулгуулж болно.

Жирэмснээс хамгаалах тариа– Эхний тарилгыг үр хөндөлт хийсэн өдрөө эсвэл тэрнээс 7 хоногын дараа хийлгэх боломжтой.

Суулгац– Суулгацыг үр хөндөлтийндараа нь эсвэл долоо хоногын дараа тавиулах боломжтой.

Мэс заслын аргаар үр тогтоох чадваргүй болгох– Хэрвээ таны жирэмсний үе 3 сараас бага байсан бол та үр хөндөлтийн дараа шууд хийлгэх боломжтой. Энэхүү мэс заслыг хийлгэснээр та дахиж жирэмслэх ямар ч боломжгүй болох тул сайтар бодож байж шийдвэрээ гаргах шаардлагатай.

Бэлгэвч– Үр хөндөлтийн дараа бэлгийн харилцаанд орох үедээ шууд хэрэглэх боломжтой.

Гэр бүл төлөвлөлт хүүхэд гаргахад тохиромжтой нас

Мөн гэр бүл төлөвлөлтөд хүүхэд гаргахад тохиромжтой нас гэж байдаг. Үүнд

  • 18-аас өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлдаг
  • 28-30 насанд анхныхаа хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний бие махбодод насны дагуу өөрчлөлт гарснаас янз бүрийн хүндрэл өгдөг. Тиймээс 19-25 насны хооронд төрүүлэх нь зүйтэй юм.
  • 50-аас дээш насны эрэгтэй, 40 өнгөрсөн насны эмэгтэйгээс төрсөн хүүхэд зүрх, мэдрэлийн төрөлхийн согог, хромсомын гажигтай төрдөг нь ажиглагджээ. Тиймээс хүүхэд төрүүлэх тохиромжтой нас нь 22-40 байдаг бөгөөд эрэгтэй хүний эцэг болох тохиромжтой нас нь 22-45 байдаг байна.
  • Төрөлт хоорондын зай 2-3 жил байвал зохино.

Гэр бүл төлөвлөлт үр хүүхэдтэй болсны дараа

  • Эцэг эхчүүд үр хүүхэддээ гэр бүлийн үүрэг, харилцаа, хариуцлага, оршин тогтнох үндэслэл, төлөвлөлт зэргийн ач холбогдлыг ойлгуулах явдал гэр бүлийг өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэхэд чухал үүрэгтэй байдаг.
  • Эцэг эх асран хамгаалагчид эр эмийн болон бэлгийн харьцааны тухай асуултад чөлөөтэй хариулах боломжийг цаг ямагт эрж хайх нь өнөөдрийн гэр бүл төлөвлөлтөнд асар их ач холбогдлыг өгнө.

Бүсгүй танд зөвлөхөд хэрэв та үр хөндөлт хийлгэх эсэхдээ эргэлзэж шийдвэрээ гаргаагүй байгаа бол нэг амьдрах амьдралдаа та өөрөө өөрийнхөө эзэн гэдгээ маш сайн санаарай. Та хэний ч шахалт, дарамт, шийдвэрээр амьдрах ёсгүй. Ганцаараа үлдэхээс айгаад энэ сонголтыг хийж байгаа бол бүсгүй та бол алмаз эрдэнэ. Тэд таныг хэзээ ч эвдэлж, цууруулж чадахгүй тийм учир өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж сонголтоо өөрөө зөв хийгээрэй.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search