Өсвөрийн эмч төслийг санхүүжүүлж байна

 In Шинэ мэдээ

Өмнөговь аймгийн салбараас хэрэгжүүлж буй “Өсвөрийн эмч” төслийг орон нутгийн өмчит “Таван толгой ХК” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин санхүүжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд Цогт овоо сумын Eрөнхий боловсролын сургуульд 25 үе тэнгийн сургагч шинээр бэлтгэж, ДАЛАНЗАДГАД сумын Тавдугаар сургуулийн “Өсвөрийн эмч” клубын 25 үе тэнгийн сургагчыг давтан сургалтанд хамруулахаар болсон. Үе тэнгийн сургагчид маань бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаар мэдлэгтэй болж, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны талаар мэдээлэлтэй болох юм. Энэ хүрээнд эхний сургалтыг 2019.05.10 нд Цогт овоо сумын сургуулийн багш ажилчдад Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сургууль багш нарын оролцоо, Өсвөр насныхантай харилцах арга зүй, Харилцаа хандлага, Цахим хэрэглээ сэдвүүдээр сургалт зохион байгуулж зөвлөмж гарын авлага тараав.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search