Дурлалт 2 хос өөрсдийн хариуцлагыг гартаа авч хүүхэдтэй болохоор шийдэн хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бид танд дараах хэдэн зөвлөгөөг бэлтгэлээ.

Хүүхэд олохоос хагас жилийн өмнөөс л амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.Хэрвээ ингэх боломжгүй бол багаар бодоход сарын өмнөөс энэ үйл явцад бэлтгэх хэрэгтэй.

Залууу хосууд хоёулаа бэлтгэгдэх

Хүүхэд олохоор төлөвлөж байгаа үед эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалтай нэгэн адил эрэгтэйн эрүүл мэнд ч бас чухал. Сперматозоид / эр бэлгийн эс / 3 сарын дотор бүрэн боловсордог болохоор энэ хугацаанд таагүй хүчин зүйлүүдийн (халдвар, стресс, хорт зуршлууд гэх мэт) нөлөөллийг аль болох багасгах хэрэгтэй. Өндгөн эс гадагшлахын (дунджаар сарын тэмдэг ирэхээс 14 хоногийн өмнө гадигшилдаг) өмнөх өдөр арай илүү чухал гэдгийг санаарай

Хорт зуршилаас татгалзах

Тухайн өдөрт татсан тамхи бүр эр эсийн түргэн хөдөлгөөнийг бууруулдаг. Эмэгтэй хүний хувьд гэвэл тамхи татах нь өндгөн эс гадагшлах чадварт муугаар нөлөөлдөг. Хэрвээ жирэмсэлснийхээ дараа тамхи татвал энэ нь ургийн хөгжлийн гажигт хүргэх ч аюултай байдаг байна. Түүнчлэн кофеины хэрэглээг ч багасгах хэрэгтэй. Хосууд аль болох согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос татгалзах хамгийн зөв  бөгөөд жирэмслэх болон жирэмсний эхэн үед ураг бүрэлдэх явцад эрсдэл үүсэж болзошгүй.

Хөдөлгөөн + Хооллолт

Биеийн хүчний ачаалал бие организмыг чийрэгжүүлэх болон цусны эргэлтийг сайжруулахад тусалдаг. Явган зугаалах, ууланд авирах, фитнес зэрэг нь биеийг бүхэлд нь чийрэгжүүлж, жирэмслэх боломжийг нэмэгдүүлдэг.

Хооллолтондоо анхаарч уураг, амин дэм, эрдэс бодис, нүүрс усааар баялаг хүнсий бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоолондоо аль болох хэрэглэж натурал хүнсний бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна. / Үхрийн мах, өндөг, самар, бүхэл үрийн гурил, шош, тослог багатай сүү, органик тараг,  бүх төрлийн ногоо, ногоон навчит үр жимс гэх мэтчилэн…../

Эмийн гаж нөлөөнүүдэд анхаарал хандуулах

Хэрвээ та жирэмслэхээр төлөвлөж байгаа үедээ ямар нэгэн эм хэрэглэх гэж байгаа бол эхлээд эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Антибиотикууд, өвчин намдаагч эмнүүд болон зарим нэг төрлийн эмнүүд эр, эм хоёр талын үр тогтоох чадварт нөлөө үзүүлж болдог.

Эмэгтэйчүүдийн эмчтэйгээ зөвлөлдөхөөс санаа бүү зов

Жирэмслэхээр төлөвлөж буй бүсгүй та өөрийн хяналтаны эмчтэйгээ бүрэн дүүрэн мэдээллээ солилцож, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж ярилцах, эмчийн заасан зааврын дагуу аливаа үүрэг даалгаврыг  онц сайн  биелүүлэх хэрэгтэй.  Жирэмсний хяналтанд орохын өмнө бүх шинжилгээ оншилгоог бүрэн дүүрэн өгч дотуур үзлэг, мазокийн шинжилгээ зэргийг заавал эхний ээлжинд өгөх ёстой.

 

Хэрэв та манай эмнэлэгт хандахыг хүсэж байвал :

Манай хаяг :Mонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 5-р хороо, 89/3-Монголын Гэр бүлийн Сайн Сайхны нийгэмлэгийн байр.

Гэр бүл эмнэлэг: 7018-6180

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search