Монголын Гэр бүл сайн сайхны нийгэмлэгийн дэргэдэх “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлэгийг сонгох 5 шалтгаан.

 In Шинэ мэдээ

Бүсгүйчүүд бидний хамгийн энэ тэргүүнд тулгардаг асуудлын нэг эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин эмгэгүүд түүнийг шийдвэрлэхэд гол дотно туслагч бол туршлагатай эмэгтэйчүүдийн эмнэлэг ба мэргэжлийн эмч юм.

Бид гэрээсээ гараад арав алхахад улсын, хувийн жижиг, том эмнэлгүүд маш олон байдаг. Улсын эмнэлгийн эмэгтэйчүүдийн кабинет бол ихэнхдээ дараалал ихтэй, дийлэнх бүсгүйчүүдийн хувьд  улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг бол бэрх даваа байдаг. Үнэхээр  дарааллаараа үзүүллээ гэхэд  хэрэгцээтэй тусламж үйлчилгээ зөвлөгөөг төдийлөн өгч чаддаггүй энэ нь дараалал ихтэй холбоотой ч бичиж өгсөн  эм, тариа нь хангалттай  байдаг үгүй нь учир дутагдалтай. Хувийн эмнэлэг нь  дараалал бага, нийгмийн даатгалын дэвтэр, оршин суух хаяг тодорхойлолт гэх мэт зүйл шаардагдахгүй боловч хувийн эмнэлгүүд яг стандартын дагуу үйл ажиллагаагаа дагаж мөрддөг эсэх бас л эргэлзээтэй. Гэхдээ  энэ олон эмнэлгээс аль нь найдвартай бол? Бүсгүйчүүд бид бусдын туршлага, сэтгэгдэл, олны ортой яриаг сонсож байгаад очихоор нэгэнт шийдсэн эмнэлгийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг өөрсдөө эрж хайж эхэлдэг. Иймд охид бүсгүйчүүддээ  улсдаа Анхдагч эмэгтэйчүүдийн эмнэлэг “Гэр бүл” эмнэлгийг санал болгож байна.

  • Чадварлаг хамт олон

Бид таны сонголт хийх эрхийг дээдэлсэн, сэтгэл ханамжтай, ээлтэй үйлчилгээг үзүүлэх бөгөөд таны итгэлтэй зөвлөгч, сайн хамтрагч байх болно. Нөхөн үржихүйн насны нийт эмэгтэйчүүдийн 13 хувьд бид үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн маань 54 хувь нь 3-аас дээш удаа үйлчлүүлсэн байнгын үйлчлүүлэгчид байдаг.

  • Бид хүлээн зөвшөөрөгдсөн

Олон улсад 2 удаа, Монгол улсад 3 удаа магадлан итгэмжлэгдсэн, стандартын  дагуу чанартай тусламж үйлчилгээ  үзүүлдэг. Мэргэжлийн эмч зөвлөгөө өгч, хувийн нууцлалыг нь хадгалсан, сэтгэл ханамжтай ээлтэй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Найдвартай үйлчилгээ

Бид үйлчилгээндээ 4D эхо аппарат, эмэгтэйчүүдийн үрэвслийн угаалга, шарлага, озон эмчилгээний аппарат нэвтрүүлэх зэргээр сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр байнга шинэчлэн  сайжруулдаг.

  • Сонголт хийх өргөн боломж

Эмчилгээний даавартай ерөндөг /LNG /, мөнгөжүүлсэн цагираг ерөндөг, жирэмслэхээс хамгаалах 1,2,3 сарын тариа,  охидын ерөндөг, суулгац, эм, яаралтай ууж хэрэглэх эм, төрөл бүрийн бэлгэвч зэрэг бүх төрлийн Гэр бүл төлөвлөлтийн аргуудын үйлчилгээг та зөвхөн манай эмнэлгээс өөрөө сонголтоо хийж үйлчилгээгээ авна.

  • Зөвлөгөө

 Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн талаарх мэдлэг боловсрол олгох, Гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрхэн сонгож хэрэглэх,  Өсвөр насны охидын бэлгийн амьдрал, Бэлгийн цөөнх, ЛГБТИ, ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хүний болон бэлгийн амьдралын эрхийг хамгаалах, зөвлөгөөг ганцаарчилсан болон гэр бүлийн хосуудад өгөх бүрэн боломжтой.

Манай хаяг :

Mонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 5-р хороо, 89/3-Монголын Гэр бүлийн Сайн Сайхны нийгэмлэгийн байр.

Ажлын алба: 7018- 3514, Гэр бүл эмнэлэг: 7018-6180

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search