Охидын жирэмслэлт ба хүсээгүй жирэмслэлтийн тухай

 In Шинэ мэдээ

Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насныхны  охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон олон охид өөрийн сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо хязгаарладаг бөгөөд  түүнийгээ нууж, айж сэтгэл санаа тогтвортой бус байснаар цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх, зориулалтын бус газарт төрж байгаа нь охид өөрсдийн эрүүл мэндээ  маш ноцтойгоор хохироож байна.

Залуу ээж гэж хэнийг хэлэх вэ?

Залуу ээж гэж 20-иос доош насныхныг хэлэх бөгөөд дийлэнх жирэмсэн охидын хувьд хүсээгүй үедээ, тохиолдлын, гэр бүл болоогүй байхдаа жирэмсэлдгээс болж суурин газрынхан ихэвчлэн үр хөндөлт  хийлгэдэг ба алслагдсан  хөдөө газрын хүсээгүй хүүхдээ төрүүлэх замыг ихэвчлэн сонгодог байна. Охидын бэлгийн боловсрол төвшин харьцангуй дутмаг охидын олонх нь анхны бэлгийн хавьтлаар жирэмсэлдэггүй гэсэн буруу ойлголттой явдаг нь  Эрүүл мэндийн яамны 2017 оны өсвөр насны охидын дунд хийгдсэн судалгаанаас батлагджээ. Тэд хүссэн үедээ үнэн зөв, мэдээлэл зөвлөгөө авч чадахгүй байгаа нь буруу сонголт хийх нэг том шалтгаан болж байна. Хүсээгүй жирэмсэн болсон охидын хувьд эцэг эхтэйгээ бэлгийн зан байдлын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй, энэ нь хаалттай сэдэв байсан бөгөөд үнэн, худал мэдээллийг үе тэнгийнхэн найз нөхдөөс ам дамжин сонсож байсан нь бэлгийн боловсрол хангалттай бус, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө өгөх газрууд хомс байгаа нь бодит амьдралаас харж болно.

Өсвөр насны охид хэрхэн хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх вэ?

Өсвөр насныхан хүсээгүй  жирэмcлэлтээс урьдчилан сэргийлэх олон арга байдаг бөгөөд хамгийн энгийн амьдралд ойр ашиглаж болох зөвлөмжийг санал болгож байна.

  • Бэлгийн боловсролын мэдлэгээ сайжруулах
  • Эцэг эх ойр дотныхондоо илэн далангүй бэлгийн зан байдлын талаар нээлттэй ярилцах
  • Бэлгийн харьцаанд орохдоо тогтмол бэлгэвч болон жирэмснээс хамгаалах хэрэгслийг хэрэглэх /жирэмслэхээс  хамгаалах эм, охидын ерөндөг,зайлшгүй тохиолдолд 72 цагийн эмийг эмчийн заавраар хэрэглэх/
  • Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн дэргэдэхэмэгтэйчүүдийн эмч болон Өсвөр үеийн кабинетийн эмчид хандаж зөвлөгөө зөвлөмжийг үнэ төлбөргүй авах боломжтой.
  • Мөн хувийн эмнэлгүүд нь гэр бүл төлөвлөлтийнийн асуудлаар хувь хүний бэлгийн хэрэгцээнд тохирсон мэдээ мэдээлэл нууцыг чандлан сахиж, жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг.
Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search