Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд

 In Шинэ мэдээ

Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд

Өсвөр үеийнхэн гэж хэнийг хэлэх вэ ?

Дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас 10-19 насныхныг Өсвөр насныхан гэж нэрлэдэг. Энэ насныхан эрчимтэй өсч хөгжиж буй шатандаа байгаа ба сэтгэл зүй, бие махбодийн хувьд хараахан бие хүн болон төлөвшөөгүй насныхан юм.

Өсвөр үеийнхний онцлог

  • Эрчимтэй өсөх, биеийн хөгжил гүйцнэ
  • Бэлгийн булчирхай үйл ажиллагааг идэвхжилт, бэлгийн бойжилт явагдаж улмаар нөхөн үржихүйн чадвартай болдог.
  • Биеийн галбир, гадаад үзэмжиндээ анхаарах, нүүр царай, нүд, хөмсөг, сэвх гадаад харагдах байдал дээрээ ихээхэн ач холбогдол өгч эхэлдэг.
  • Эцэг эхтэйгээ харилцах асуудлууд дээр онцгой өөрчлөлтүүд гарна.
  • Бие даасан байдлыг хүсэж, томчуудтай адил тэгш харилцан асуудлыг шийдэхэд оролцох гэх мэтчилэн асуудлууд тулгардаг.

Охидын нөхөн үржихүйд гарах өөрчлөлт

өсвөр насны охин

Охидын өнчин тархины боловсруулан дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний бэлгийн булчирхай болох өндгөвчөөс ялгарах эм бэлгийн дааврын эстрогены ба шар дааврын хэмжээ  ихэснээс охидын биед өөрчлөлт гарч эхэлдэг.

  • Хөх ургаж томрох ба хөхний толгой том, жижиг харилцан адилгүй ургана.
  • Үс ургаж эхлэх ба цавь, суга, умдагны үс, ургаж эхэлнэ. Үсжилт харилцан адилгүй удамшлын шинжтэй ургадаг.
  • Охидын гуя, хэвлий өөх хуритлагдан , таашаа өргөсөж, бэлхүүс нарийсна.
  • Ихэнхдээ охидын сарын тэмдэг хэт эртдээ 12-13 насанд, хэт орой насанд ирэх нь 16-18 нас юм. Энэ үед охид айж цочирдолгүй жам ёсны биед гарах өөрчлөлтийн хүлээж аваарай.
  • Хөлсний булчирхайнууд идэвхтэй ажиллаж эхэлдэг ба хөлс ихээр гардаг энэ үед усанд тогтмол орох хамгийн зөв сонголт юм.
  • Сэтгэл зүйн хувьд энэ насны охидууд тогтворгүй, эмзэг, айж эмээсэн сэтгэл зовоосон асуудлууд их тулгардаг учир ээж нар илүү охиддоо цаг гарган ярилцаж, асуудлыг ярилцаж хамтдаа шийдвэрлэх нь хамгийн зөв сонголт юм.

Хөвгүүдийн нөхөн үржихүйд гарах өөрчлөлт

өсвөр насны хөвгүүн

Хөвгүүд охидыг бодвол арай хожуу 13-14 насанд  бэлгийн бойжилт эхэлж үүнээс орой ч эхэлж бэлгйин бойжилт харилцан адилгүй явагддаг. Бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр төмсгөнд тестостерон гэх эр бэлгийн даавар ихээр ялгарч өөрчлөлтүүд явагдаж эхэлдэг.

  • Хуйхнаг томорч, доош унжиж, илүү үрчлээтэй болно.
  • Хөвгүүдийн төвөнх томорч, дуу хоолой өөрчлөгдөнө.
  • Суганд үс, сахал ургаж, умдагны үс ургаж аажмаар илүү өтгөн буржгар болно.Үсжилт харилцан адилгүй удамшиж ургана.
  • Шодой хэмжээгээрээ томорч, урт бүдүүн болдог.
  • Өндөр болж жин нэмэгдэнэ. Цээж мөр өргөсөх ба энэ үед хооллолт, дасгал хооллолтыг зохицуулж бие бялдараа хөгжүүлэх нь илүү үр дүнтэй .
  • Хөвгүүдийн төмсөгөнд эр бэлгийн эсүүд, боловсорч үр тогтоох чадвартай болдог. Төмсөгөнд үүсч, дайварт хадгалагдаж бие гүйцсэн эр бэлгийн эсүүд нь түрүү булчирхай, үрийн цэврүүний шүүрэлтэй нийлж, үрийн шингэнийг бүрдүүлдэг байна.
  • Ихэнх хөвгүүд өглөө босоход зарим үедээ шодой хөвчирсөн байхыг мэдэрдэг. Зүүдлэх үедээ шодой хөвчирсөөр үрийн шингэн аяндаа гарч болох бөгөөд үүнийг нойтон зүүд гэж нэрлэдэг байна.

Өсвөр үеийнхний тулгардаг асуудлыг хэрхэн шийдэх ?

  • Эцэг эхчүүд аль болох тэдэнтэй туламдаж буй асуудлыг чөлөөтэй харилцан ярилцах
  • Хувийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх
  • Бэлгийн бойжилт, нөхөн үржихүйн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Өсвөр үеийн кабинетаар үзүүлж зөвлөгөө авч байх
  • Залуучууд хөгжлийн төвүүдээр үйлчлүүлэх /Амьдрах ухааны сургалтанд хамрагдах, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс ганцаарчилсан зөвлөгөө авах/
  • Эүүл мэндийн боловсрол олгодог төрийн бус байгууллагуудаар үйлчлүүлэх тэдний оролцоог нэмэгдүүлэх

 

 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search

сайн дурын зөвлөгөө шинжилгээ