15 аймагт “Өсвөрийн эмч” төв ажиллаж байна

 In Шинэ мэдээ

Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. Жил бүр 4000 өсвөр насны охин жирэмсэлдэг гэсэн судалгааг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан.  Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-аас бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох үе тэнгийн сургагч багш, сайн дурынхны тусламжтайгаар өсвөр үеийнхэнд үнэн зөв, мэдээлэл өгөхийг зорин ажилладаг.
Энэ зорилгынхоо хүрээнд 15 аймгийн салбар дахь “Өсвөрийн эмч” төвөөрөө дамжуулан энэ чиглэлийн мэдээллийг олгодог юм байна. Монгол Улсад жилдээ 4000 орчим өсвөр насны охид хүүхэд төрүүлж буй бөгөөд дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт байдаг аж. Мэдээлэл дутмаг, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй байдаг тул энэ талаар охид, хөвгүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, үе тэнгийг сургагч багш бэлтгэх ажлыг Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс зохион байгуулж байна.
Аймгууд дахь “Өсвөрийн эмч” төвтэй харилцах утасны жагсаалтыг хүргэе.
1. Архангай, Хашаат сум дахь Өсвөрийн эмч төв, 99716015
2. Баян-Өлгий, Өлгий хот, Өсвөрийн эмч төв, 99422454
3. Дорнод, Чойбалсан хот, Өсвөрийн эмч төв, 99961463
4. Сүхбаатар, Баруун урт хот, Өсвөрийн эмч төв, 99518268
5. Дорноговь, Сайншанд хот, Өсвөрийн эмч төв, 96008130
6. Төв, Зуунмод хот Өсвөрийн эмч төв, 94114249
7. Өмнөговь, Даланзадгад хот, Өсвөрийн эмч төв, 89981569
8. Өвөрхангай, Арвайхээр хот, Өсвөрийн эмч төв, 95321666
9. Улаанбаатар хот Залуучуудын зөвлөл, 99119323
10. Дархан-Уул, Дархан хот Залуучуудын зөвлөл, 95736677
11. Булган, Сайхан сум, Өсвөрийн эмч төв, 99723114
12.Сэлэнгэ, Сүхбаатар хот, Өсвөрийн эмч төв, 99176495
13. Орхон аймаг, Эрдэнэ хот, Өсвөрийн эмч төв, 99256128
14. Увс, Улаангом хот, Өсвөрийн эмч төв, 96338022
15. Баянхонгор, Хонгор сум, зохицуулагч, 80085299

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.


Notice: Undefined index: quick_contact_gdpr_consent in /home/mfwamyzj/public_html/wp-content/themes/jupiter/views/footer/quick-contact.php on line 46

Та хайх утгаа оруулна уу!