28жил28баримт

 In Uncategorized @mn, Шинэ мэдээ

Түүх сөхвөл:

Манай нийгэмлэг анх 1994 онд байгуулагдан 1996 онд Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоонд туслах гишүүн нийгэмлэгээс элсэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш эдүгээ 28 жил өнгөрчээ.

Өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийгэмлэг нь хүн амд #гэр_бүл_төлөвлөлт, #нөхөн_үржихүйн #эрүүл_мэндийн мэдлэг #боловсрол олгох, #тусламж_үйлчилгээ үзүүлэх чиглэлээр төрийн, төрийн бус, олон улсын болон бусад байгууллагуудтай хамтран тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өдгөө 15 аймагт салбараа байгуулж, 10 өсвөр үеийн төв, клубыг амжилттай үүсгэжээ.

2005 онд Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны магадлан итгэмжлэх шалгалтанд анх удаа амжилттай оролцож, жинхэнэ гишүүн нийгэмлэг болсон бөгөөд өдгөө 3 дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдээд байгаа билээ.

#28жил28баримт цувралын хүрээнд бид та бүхэндээ сонирхолтой зурагт мэдээллийг хуваалцах болно.

#Баримт1

Зургийн тайлбар: 1995 оны намар В.Т.Палан (Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Зүүн ба Зүүн өмнөд Ази Далайн бүсийн хорооны захирал) ирж ЭНЭШТ дээр МГБССН-ийн идэвхтэн гишүүдэд анхны семинарыг хийсний дараа.

Зүүн талаас: Д.Энхжаргал, Ч.Сэмжидмаа, А.Оюунбилэг, С.Дэмбэрэлсүрэн, В.Т.Палан, Ж.Раднаабазар, Лесли Браун, Баасанжаргал, Л.Даваасүрэн, Ч.Гансүх

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search