60 аав, ээж өдөрлөгт оролцов

 In Шинэ мэдээ

Энэ сарын 15-нд дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн өргөө амаржих газартай хамтран “Зөв хэвшилтэй залуу гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гэр бүлийн хоолны цаг буюу хоол зүйчийн зөвлөгөө, төрөлтөд бэлтгэх, миний хүсдэг дотно гэр бүл ярилцлагын цаг гэх мэт гэр бүлийн сайн сайханд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр залуу гэр бүлийн төлөөлөл болох О.Батбаяр, О.Ганцэцэг нар хэлэхдээ: “Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг бол бидний бодлоор өвчин зовлонгүй, ханьдаа халамжтай, үр хүүхдүүдээ тойруулаад элэг бүтэн суух юм даа” гэж онцолсон. Өдөрлөгт жирэмсэн эхчүүд, аавууд нийлсэн нийт 60 гаруй иргэд оролцсон юм. 

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search