Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус,шашны бус,нам бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо /ОУГБТХ/-ны Монгол дахь жинхэнэ гишүүн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын нийгэм эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай анхны төрийн бус байгууллага юм. Нийгэмлэг нь аймаг, сумын түвшинд нийт 15 салбар, өсвөр үе, залуучуудын 10 төв, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  магадлан итгэмжлэгдсэн “Гэр бүл” эмнэлгээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид Улаанбаатар хот дахь “Гэр бүл” эмнэлэгт “ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ” шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх
  •  “Гэр бүл” эмнэлгийн үйл ажиллагааг, удирдан явуулах, төлөвлөх
  •  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх
  •  Яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлэх
  •  Сургалтанд хамрагдах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, оролцох
  •  Бусад үйл ажиллагаанд оролцох

Тавигдах шаардлага:

  • Бакалавр түүнээс дээш зэрэгтэй хүний их эмч
  •  Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  •  Орон нутгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг 2-р шатлалаас дээш эмнэлэгт эрх барих эмэгтэйчүүдийн их эмчээр 2 жил ажилласан туршлагатай
  •  Мэргэжил дээшлүүлэх /мэргэшлийн үнэмлэх бүхий сургалт, ургийн хөгжил тодорхойлох буюу 4D ЭХО аппаратаар үзлэг оношлогоо хийх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  •  Багаар ажиллах
  •  Харилцааны болон зөвлөгөө өгөх ур чадвартай
  •  Англи хэлний бичгийн болон ярианы дундаас доошгүй мэдлэг, чадвартай
  •  Хэрэглээний программууд, интернэтийн орчинд ажиллах чадвартай
  •  Мэргэжлийн ном товхимолыг гадаад хэл дээр ашиглах чадвартай
  •  Шинийг санаачлагч, тогтвортой ажиллах

 

Бүрдүүлэх материал:

  •  Ажилд орохыг хүссэн өргөдөл
  •  Төрийн албан хаагчийн анкет
  •  Иргэний үнэмлэхний хуулбар
  •  Диплом болон мэргэжлийн үнэмлэх /нотариатаар баталгаажсан хуулбар/,
  •  Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  •  Өмнө нь ажиллаж байсан албан газрын удирдлагын тодорхойлолт
  •  Оршин суугаа газрын тодорхойлолт

Материалыг 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 18 цаг хүртэл МГБССН-ийн төв байранд эсвэл info@mfwa.mn  хаягаар хүлээн авна.

Хаяг: Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол,  89/3—р байрны 2 дугаар давхарт /Хаан банкны баруун талд/-төв оффис

Утас: 70183514, 91910550         www.mfwa.mn , www.facebook.com/pages/MFWA/

Жич:(Шаардлага хангасан, материал бүрэн, ажилд орохыг хүссэн горилогчдыг ярилцлаганд дуудах ба материалыг буцаан олгохгүй)

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search