Түгээмэл асуулт, хариулт

1. Бактерлогийн шинжилгээ авдаг уу? Ямар бэлтгэл хийх вэ?

Авнаа, ямар нэг бэлтгэл шаардахгүй, шууд ирээд өгч болно. Бактерлогийн шинжилгээ нь өвчин үүсгэгчийг тодорхой илрүүлэхийн тулд тусгай орчин дээр ургуулах шинжилгээ тул хариу нь 3 хоногийн дараа гардаг. Ач холбогдол нь антибиотикт мэдрэг чанарыг үзсэнээр эмчилгээнд чухал байдаг. Төлбөр - 20,000₮

2. Жирэмсний хяналтанд авах уу?

Хэвийн жирэмсний хяналт авна. Эхлээд эмчид үзүүлсэний дараа хяналтанд орж болно.
Төлбөр: Эмчийн үзлэг - 25,000₮ хэвийн жирэмсний хяналт -180,000₮

3. Дусал болон тариа хийх үү?

Гаднаас эмчилгээ хийх боломжгүй. Манай эмнэлэгт зөвхөн жирэмслэхээс хамгаалах нэг, хоёр, гурван сарын хугацаатай тариаг хийдэг.

4. Эхо чинь ямар вэ? 4D эсвэл 3D юу?

Манай эмнэлэг сүүлийн үеийн технологийн 4D ЭХО аппаратаар оношилдог бөгөөд

  • Эмэгтэйчүүдийн эхо оношилгоо  25,000₮
  • Ургийн хөгжил тодорхойлох – 3 сараас дээш харах бөгөөд 40,000₮ , СД дээр бичүүлж авах тохиолдолд + 5000₮ төлбөртэй байна.
  • Дотрын эхо үзлэг  20,000₮  өглөө өлөн ирэх шаардлагатай.
5. Эрэгтэй хүнээс шинжилгээ авдаг уу?

Бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээг авдаг. Өглөө шээхгүй ирэх ёстой бөгөөд 8000-10,000₮ төлбөртэй байна.

6. Суулгац тавьдаг уу?

Тавинаа. Суулгац нь бугалганы арьсан дор суулгаж хэрэглэх 3-5 жилийн хугацаатай жирэмслэхээс хамгаалах урт хугацааны арга бөгөөд биений юм ирсэнээс хойш 3-5 дахь хоног дээр тавиулахад тохиромжтой. Төлбөр:60,000₮

7. Даавартай ерөндөг гэж байгаа юу?
  • Байгаа. LNG-IUS / Мирена ерөндөгтэй адил үйлчилгээтэй/ ерөндөг нь эмчилгээний зориулалттай бөгөөд биений юм их ирдэг, цус алдалттай /цус багадалтын шинж тэмдэг буурч, биений юм ирэх үеэр өвдөх өвдөлт багасна/, зэстэй ерөндөг тохирдоггүй эмэгтэйчүүд хэрэглэдэг давуу талтай. 5 жилийн хугацаатай жирэмслэхээс хамгаалах урт хугацааны арга. Төлбөр:30,000₮
  • Мөн манай эмнэлэгт Т хэлбэрийн буюу зэстэй ерөндөг Төлбөр:35,000₮ , охидын ерөндөг /төрөөгүй эмэгтэйчүүд болон охидууд хэрэглэх/ Төлбөр:25,000₮ төлбөртэй тавигдаж байна.
8. Ерөндөг шууд тавиулж болох уу?

Болно. Эмчийн үзлэгт ороод эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчингүй тохиолдолд шууд тавиулна. Биений юм ирсэнээс хойш 3-5 хоногийн дотор тавиулахад тохиромжтой. Үрэвсэлтэй тохиолдолд тохирох эмчилгээг хийсний дараа тавиулна.

9. Үр хөндөлт хийдэг үү?

Хийдэггүй. Үр хөндөлтийн дараа шууд хэрэглэх боломжтой гэр бүл төлөвлөлтийн бүх төрлийн аргуудаар үйлчилж байна.

10. Сайн дурын зөвлөгөө шинжилгээ гэж юу вэ?
  • Хувь хүн сайн дурын үндсэн дээр, түүний нууцыг хадгалсан орчинд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөөг өгч, шинжилгээ авах үйлчилгээ юм.
  • ХДХВ-ийн халдвар илрүүлэхэд ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэдэг ба шинжилгээний хариуг 15-20 минутын дотор гаргадаг Үнэ төлбөргүй
11. Мазокийн шинжилгээ хийдэг үү? Хариу нь хэр хурдан гарах вэ?

Мазокийн шинжилгээ гэдэг нь үтрээнээс авсан арчдасыг микросопоор харж судалдаг. Энэ шинжилгээний үр дүн нь үтрээний үрэвсэл, хэвийн орчин өөрчлөгдөх, мөөгөнцөр, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, трихомоназ, заг хүйтэн зэргийг илрүүлдэг бөгөөд 15 минутын дотор хариу нь гарна Төлбөр:8000₮

11. Багцын үзлэг, оношилгоо байдаг уу?

Одоогоор байхгүй. Цаашид багцын үйлчилгээ гаргахаар төлөвлөж байна.

13. Хөнгөлөлт, урамшуулал байгаа юу?
  • Байгаа. Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн хүндэт гишүүн, онцгой гишүүн болон сайн дурын гишүүд, залуучууд жилд нэг удаа үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй.
  • Хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ / байгууллагын илгээх бичигтэй байх хэрэгтэй/
  • Нийгэмлэгийн гишүүд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй /нийгэмлэгийн гишүүний үнэмлэхтэй байна/

“Залууст ээлтэй үйлчилгээ”-г дэмжих зорилгоор өсвөр насны үйлчлүүлэгчид 20% хөнгөлөлттэй үйлчлүүлнэ.

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search