“LISTEN TO FLOWERS” охидын уулзалтыг зохион байгууллаа

 In Шинэ мэдээ

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг угтан “Цэцэгсийг сонсьё” арга хэмжээг Төв аймаг дахь МГБССН-ийн салбараас аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний “Хүүхдээ сонсох” өдөртэй хамтатган зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах, дунд, 4 болон 5-р сургуулийн оролцооны байгууллагын 65 сурагч оролцсон. Уулзалт арга хэмжээнд 12д ангийн сурагч АХНЗ-ийн гишүүн С.Энхзаяа “Охид хоорондын харилцаа” сэдэвт илтгэл, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” ТББ-ийн хөгжлийн ажилтан Б.Гэрэлтуяа зөвлөгөө мэдээлэл өгөх, охидуудтай ярилцах, охидын дунд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн яаж хамтран ажиллах, охид охидынхоо асуудалд сэтгэл зүйн тусламж үзүүлсэн уулзалт боллоо. Охидын уулзалтаас дараах санал гарсан юм. Үүнд:

  • Сургуулийн зааланд эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөөтэй болох
  • Сургуулийн нойлыг боловсронгуй болгох /зарим нойлын хаалга байхгүй/
  • Анги дүүргэлт гэж ангиудыг нийлүүлэхгүй байх/ Өөр ангид орсноор охидууд хоорондоо таарахгүй, бие биенээ ялгаварлан гадуурхах гэх мэт асуудал гардаг/
  • Сургууль дээр хүүхдийн хөгжлийн олон төрлийн дугуйлангуудыг хичээллүүлэх
  • Сургуулийн орчинд анги хамт олноороо цэцэг, мод тарьж ургуулах
  • Охидын сурагчийн дүрэмт хувцасны стандартыг тогтоох, хянах

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search