“YЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ

Бэлгийн болон НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үе тэнгийн сургагч” бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Мөн дээрх чиглэлээр ажиллах сонирхолтой, үе тэнгийн найз нөхөдийн дунд нэр хүндтэй, багаар ажиллах чадвартай, өөртөө итгэх итгэлтэй, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулах чадвартай, гэр бүл болон сургууль хамт олны зүгээс дэмжлэг сайтай, сайн дурын үйл ажиллагаанд 7 хоногт 8-16 цаг зарцуулах боломжтой гэсэн шаардлага хангасан байдаг.

img7
img3

“YЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ

“Yе тэнгийн сургагч”  бэлтгэх сургалтанд хамрагдаж өөрийн үе тэнгийн найз нөхөдөд Бэлгийн эрүүл мэндийн асуудлааар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулсан, ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан мөн эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага руу зуучлах ажлыг зохион байгуулан ажилласан хүнийг чадваржуулах буюу давтан сургах зорилготой. Энэхүү сургалт нь  Бэлгийн болон НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэгийг бататгах мөн хүний эрх болон жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл, зөвлөгөө өгөх арга барилд суралцуулдаг.

“ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАХ

Энэхүү сургалт нь богино хугацаанд 5-10 сэдвээр оролцоонд суурилсан аргачлалаар мэдээлэл авах, өөрийн сонирхосон асуултуудад хариулт авах мэдээлэл сургалт сурталчилгааны материалаар хангагдах боломжийг олгодог. Нэг удаагийн үйл ажиллагааг 5-6 сургагч багш багаар хамтран зохион байгуулна. Мөн нэг өртөөнд 15-20 хүүхэд буюу 75-100 хүнийг 1 цагаас 1,30 минутын үйл ажиллагаанд хамруулах боломжтой. Сэдэвүүд нь. 1. Өсвөр үеийнхэний НҮЭМ, 2. Эсэн мэнд амаржихуй, 3. Гэр бүл төлөвлөлт болон ЖСАХ, 4. БЗДХ ба ХДХВ, ДОХ 5. Бэлгэвч хэрэглэхийн ач холбогдол, 6. Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл, 7. Үерхэл нөхөрлөл ба харилцаа, 8. Эрчүүдийн бэлгийн эрүүл мэнд, 9. Үр хөндөлт бол ЖСАХ биш, 10 Үргүйдэл гэх мэт

img2
business-team-working-on-a-new-business-plan-with-modern-digital-computer_2361-809

ОНЛАЙН СУРГАЛТ

Өсвөр үе залуучуудад бэлгийн болон НҮЭМ, гэр бүл төлөвлөлтийн асуудлаар мэдлэг шалгах, сонирхсон асуултандаа хариулт авах мөн онлайнаар сургалтанд хамрагдаж гэрчилгээ авч болох аргачлалыг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна.

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search