НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ.

Алсын хараа:  Хүн бүрийн эрхийг дээдэлсэн, сонголт хийх боломжтой эрүүл нийгмийн төлөө.

Эрхэм зорилго: Хүн бүрт БНҮЭМ ба эрхийн  боловсрол, тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэхэд манлайлна.

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын, шашны бус, төрийн бус байгууллага юм.
Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ)-ны гишүүн,  2005, 2010 онуудад Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ юм .

МГБССН нь одоогоор нийт 15 салбартай, Нөхөн үржихүй-эмэгтэйчүүдийн “Гэр бүл” эмнэлэг, Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх 10 төвтэй,  нийт 1000 –аад  гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Нийгэмлэг нь  ОУГБТХ-ны санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр төсөл боловсруулж хэрэгжүүлдэг ба бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг. Тухайлбал НҮБ-ын ХАС-аас Монгол улсад 2012-2016 онд хэрэгжүүлэх улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МГБССН нь хэрэгжүүлэгч түнш байгууллагаар сонгогдон  “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төсөл, Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ (Y-PEER)-ний зохицуулагч байгууллага юм.

МГБССН нь 2016-2022 оны стратеги төлөвлөгөөгөө батлан дараах 4 үр дүн, 8 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search