ҮЕ ТЭНГИЙН СУРГАЛТ

ue-tengiiin-suragch

“YЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ

Бэлгийн болон НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үе тэнгийн сургагч” бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Мөн дээрх чиглэлээр ажиллах сонирхолтой, үе тэнгийн найз нөхөдийн дунд нэр хүндтэй, багаар ажиллах чадвартай, өөртөө итгэх итгэлтэй, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага зохион байгуулах чадвартай, гэр бүл болон сургууль хамт олны зүгээс дэмжлэг сайтай, сайн дурын үйл ажиллагаанд 7 хоногт 8-16 цаг зарцуулах боломжтой гэсэн шаардлага хангасан байдаг.

dscn9983

“YЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ

“Yе тэнгийн сургагч”  бэлтгэх сургалтанд хамрагдаж өөрийн үе тэнгийн найз нөхдөд Бэлгийн эрүүл мэндийн асуудлааар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулсан, ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан мөн эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага руу зуучлах ажлыг зохион байгуулан ажилласан хүнийг чадваржуулах буюу давтан сургах зорилготой. Энэхүү сургалт нь  Бэлгийн болон НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэгийг бататгах мөн хүний эрх болон жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэл, зөвлөгөө өгөх арга барилд суралцуулдаг.

ГАРЫН АВЛАГА ТАТАХ

Та манай гарын авлага материалыг ашиглахдаа эх сурвалжаа заавал дурдана гэдэгт итгэж байна.

БҮРТГҮҮЛЭХ

Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70183514 утсаар болон https://www.facebook.com/mfwa.mn хуудсаар авах боломжтой.

Сургалт
Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search