emneleg

Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлж буй та бүхэн “ГЭР БҮЛ” эмнэлэгт тавтай морилно уу.

Бид таны сонголт хийх эрхийг дээдэлсэн, сэтгэл ханамжтэй, ээлтэй үйлчилгээг үзүүлэх бөгөөд таны итгэлтэй зөвлөгч, сайн хамтрагч байх болно. Үйлчлүүлэгч болон ар гэрийнхэн  та бүхэн энэхүү журамтай танилцсанаар эмчилгээ үйлчилгээний талаар сонголт хийх боломжтой болно

“Гэр бүл” эмнэлгээр үйлчлүүлэгч та дараах эрхийг эдэлнэ

Мэдээлэл авах

Нөхөн Үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээлэл олж авах эрхтэй

Үйлчилгээ авах

Нас,хүйс, арьс өнгө, гэр бүлийн байдал,оршин суугаа газраар үл ялгаварлан үйлчилгээ авах эрхтэй

Сонгох

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах, гэр бүлээ хэрхэн төлөвлөхөө шийдэх, жирэмслэхээс хамгаалах аргуудыг сонгох эрхтэй

Найдвартай байдлаар хангуулах

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн найдвартай тусламж үйлчилгээ авах эрхтэй

Хувийн нууцаа хадгалуулах

Зөвлөгөө авах болон бусад бусад үйлчилгээний үеэр хувийн нууцаа хадгалах нөхцлийг бүрдүүлэх, шаардах эрхтэй

Итгэлтэй байдал

Хувийн бүх мэдээллээ найдвартай хадгалуулах, өөрийн нь тухай мэдээлэл тархахгүй байхад итгэх эрхтэй

Хүндлүүлэх

Хүнийхээ хувьд хүндлэл хүлээж үйлчлүүлэх эрхтэй

Ая тухтай байдал

Тав тухтай орчинд үйлчлүүлэх эрхтэй

Байнгын үйлчилгээгээр хангуулах

Шаардлагатай үедээ үйлчилгээг саадгүй хүлээн авах эрхтэй

Санал бодлоо илэрхийлэх

Үйлчилгээний талаар санал хүсэлтээ чөлөөтөй илэрхийлэх эрхтэй

Үйлчлүүлэгч та дараах зарчмыг баримтлах нь түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг авах боломжтой болно.

  1. Өөрийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх
  2. Эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчийг хүндэтгэн харилцаж, соёлтой үйлчлүүлэх
  3. Тусламж үйлчилгээ авч буй эмнэлгийн байгууллагын дотоод журмыг чанд биелүүлэх
  4. Өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх
  5. Эмчилгээний заавар дэглэмийг чанд сахих ба ийнхүү сахин биелүүлэхэд бэрхшээл учирвал холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээллэж, учрыг тайлбарлах
  6. Эмчилгээний заавар дэглэмийг баримтлахаас татгалзсан бол гарч болох сөрөг үр дагавар, хүндрэлийн хариуцлагыг өөрөө хүлээх тухайгаа бичгээр баталгаажуулах
  7. Хууль дүрмээр зөвшөөрөгдсөн төлбөртөй тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх
  8. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй нийтийг хамарсан үйл ажиллагаанд иргэнийхээ хувьд идэвхитэй оролцох
emneleg2
Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search