“Youth trainer-2019” сургалтанд 22 хүүхэд хамрагдав

 In Шинэ мэдээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар өсвөр үе хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ” хөтөлбөрийг боловсруулан үе шаттайгаар сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн Youth trainer-2019 сургалтыг Улаанбаатар хотноо 5 сарын 17-19-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 22 хүүхэд хамрагдаж, хүний эрх, жендэр, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэлтэй болж, сертификат гардан авсан. Ингэснээр тэд үе тэнгийнхэндээ сурсан мэдсэнээ заах эрхтэй болсон юм. Сургалтыг хөтөлбөрийн менежер Ш.Галбадрах, салбарын менежер Ч.Сэлэнгэ, нийгэмлэгийн гишүүн, үндэсний сургагч багш Г.Сосорбарам, YPEER үндэсний сүлжээний зохицуулагч Л.Цэлмэг нар зохион байгуулав.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search