“Y PEER”-чүүд гэж хэн бэ?

Бид бол дэлхий даяарх 50 гаруй орны зуу зуун залуучуудын байгууллага, мянга мянган өсвөр үе, залуучууд үе тэнгийхний нэгдсэн хүчирхэг сүлжээ юм.

Y-PEER–чүүд бид нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд, эрхтэй холбоотой бүхий л асуудлуудаар анхаарлаа хандуулан, дээрх асуудлаар залуусын оролцоог хангахаар ажилладаг.

Бидэнд хамааралтай асуудал болон бэлгийн болон НҮЭМ, эрхийн асуудалд үе тэнгийн сургагчид бид тэргүүлэн ажиллаж чадах ур чадвартай, чадалтай, залуу мэргэжилтнүүд юм.

“Y PEER”-ЧҮҮД ЯАГААД АЖИЛЛАХ БОЛСОН БЭ?

Дэлхий дээрх 7 тэрбум хүн амын тэн хагасыг өсвөр үе, залуучууд эзэлж байгаа ба 1,2 тэрбум нь 10-19 насны өсвөр үеийнхэн байна.
Монголд:

  • Өсвөр үе, залуучууд бэлгийн амьдралын цогц боловсрол авч чадахгүй байна
  • Залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ дутагдаж байна
  • Утга учиртай залуусын оролцоог бий болгох шаардлага байсаар байна.

 “Y PEER” Монголд

Y PEER /Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний сүлжээ/ нь одоогоор нийт 52 орны мянга мянган залуучуудын байгууллага, сая сая залуучуудыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаатайгаар Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 26 салбар клуб, 1350 гаруй үе тэнгийн сургагч, 350 үе тэнгийн сургагч багш, 16 үндэсний сургагч багш, 11 мастер сургагч нарыг үндэсний хэмжээнд бэлтгээд байна.

 “Y PEER”-чүүд юу хийхийг хүсдэг вэ?

Сүлжээ нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэр, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, залуучуудын оролцооны асуудлаар үйл ажиллагаа явуулж, залуу хүнээр залуу хүнд мэдээлэл хүргэх үе тэнгийн сургагч нарыг сурган тэднийг дэмжин ажилладаг.

 “Y PEER” сүлжээний салбар клубууд

suljee

 “Y PEER” сүлжээний удирдлага, зохион байгуулалт

structure

 Тогтмол явагддаг үйл ажиллагаа

  • Өртөөчилсөн сургалтууд
  • Сургагч багш бэлтгэх Сургалтууд
  • Зөвлөгөө өгөх
  • Бүлгийн ярилцлага
  • Цусны донорын өдөрлөг
  • Компанит ажлууд
  • 10 хоногийн аян (жил бүр)
  • Холбон зуучлах, илгээх
  • Кино хэлэлцүүлэг
  • Бусад

 Үйл ажиллагаанууд

  • Олон улсын 10 хоногийн аяныг 7 дах жилдээ Монголд
  • YPEER Forum 2017
  • “Youth Newsroom” сургалт
  • “Эерэг хандлага эрүүл оюутан” аян /ГБХЗХГ/
  • Халдваргүй ирээдүй- Мэдлэгээ хэрэглээ болгоё” аян /МЗХ/
img2
img1
img3
img4

АМЖИЛТ ОЛОЛТ

1.TOT бэлтгэх сургалтаар 1350 ҮТС, 350 ҮТСБ, 16 ҮСБ, 11 мастер сургагч бэлтгэж 100%-ийн биелэлттэй зохион байгуулсан. Орон нутагт 7 сургалт УБ 1 сургалт нийт 200 Үе тэнгийн сургагч багш бэлтгэсэн.
2. Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ Y-PEER-ын танилцуулга болон сургагч багш нарт зориулсан дэвтэр боловсруулж гаргасан.
3. УБ хотын 2 халамжийн төвд, МГБССН-ын дэмжлэгтэй Булган-Сайхан сум, Сүхбаатар, Өвөрхангай, Төв аймагт мөн клуб нээж салбар клубын тоо нэмэгдэж нийт 26 салбар клубтай болж өргөжсөн.
4. Үндэсний сургагч багш нар тогтмол ажиллаж, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
5. Y PEER Үндэсний сургагч 10 багш нарыг нийгэмлэгээс Япон JOICFP ирсэн дугуйгаар урамшуулсан.

  • Y PEER сүлжээний 2016 оны “Шилдэгийн шилдэг” ҮТС багшаар Г.Бүжинлхам шалгарч МОХ-ны тэргүүн дээд шагнал “Манлайлагч оюутан”, “Шилдэг сургагч” багшаар Д.Оролзодмаа МОХ-ны тэргүүн дээд шагнал “Манлайлагч оюутан”, 10 хоногийн аяны “Шилдэг удирдагч” Л.Цэлмэг шалгарчНийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Шилдэг залуу”–аар Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын “Шилдэг залуу”–аар, “ЕБС-ийн шилдэг” ҮТС багшаар Г.Ирмүүнзаяа шалгарч “Шилдэг сурагч”-аар шалгарч мөн МГБССН-ийн Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
  • Монгол Залуучуудын Эвслийн гишүүн, Тэргүүлэгч байгууллага. Сyberpeer олон улсын онлайн сургалтанд Монголоос төлөөлөн 2 оролцогч, гэрчилгээ.New Gene олон улсын сургалтанд “Y PEER”-аас төлөөлөн 2 оролцогч.
  • Y PEER дуу
  • Хувцас хэрэглэл (тэмдэг, цамц, пудволка, малгай, хантааз)

Дэмжигч, Санхүүжүүлэгч байгууллага

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search