50

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР (БЗДХ)-ЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ШАЛГАХ СОНЖОО

Бэлгийн харьцаанд орсон хүн бүр бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) авах боломжтой тул хүн бүр өөрийгөө болон хамтрагчаа БЗДХ-аас хамгаалах талаар мэдлэгтэй байх нь чухал. БЗДХ-тай холбоотой олон ташаа ойлголт байдаг бөгөөд өөрийгөө сорихын тулд энэхүү сонжоог бөглөөрэй!

1 / 12

1.Бэлгэвч нь бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-аас
сэргийлэх хамгийн үр дүнтэй хамгаалалт

2 / 12

2. Шинж тэмдэггүй, эхэн үедээ БЗДХ халддаггүй.

3 / 12

3. Дараах өвчний аль нь БЗДХ биш вэ?

Заг хүйтэн нь бусад бэлгийн замаар дамжих халдваруудын адил үтрээ, шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох үед халдварладаг бөгөөд жорлонгийн суултуур, хаалганы бариул зэрэг гадаргуугаас халдварлах боломжгүй юм. Заг хүйтэн өвчнийг үүсгэгч нян Neisseria gonorrheae нь  хүний биеэс гадна хэдхэн минут л амьдрах чадвартай. Neisseria gonorrheae нь зөвхөн үтрээ, умайн хүзүүний чийглэг орчинд л амьдардаг.

4 / 12

4. Заг хүйтэн бэлгийн замаар болон нийтийн бие засах газрын бохир суултуураар халдварладаг.

Тайлбар:

Тэмбүүг бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд дүлийрэх, улмаар үхэлд хүргэж болзошгүй. Тэмбүүгийн анхдагч үе шат нь халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний ойр орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарч, хэсэг хугацааны дараа аяндаа алга болно. Хоёрдогч үе шатанд биеэр загатнахгүй, тархмал тууралт гарах, арьс цайх шинж илэрнэ.

Тэмбүүгийн анхдагч ба хоёрдогч шинж тэмдэг огт илрэхгүй нууц, далд  хэлбэртэй байж болох бөгөөд зөвхөн цусны шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдоно. Тэмбүүг бүрэн эмчлүүлэхгүй тохиолдолд халдвар даамжирч дотоод эрхтнүүд нь гэмтэх, дүлийрэх, сохрох, саажих, солиорол зэрэг хүндрэлүүд илэрч, үхэлд хүргэж болзошгүй.

5 / 12

5. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд аль БЗДХ-ын хожуу үед чих дүлийрэх, сохрох болон үхэлд хүргэх хүндрэл үүсгэдэг вэ?

Тайлбар:

Шээхэд хорсох, бэлгийн хавьтлын үед өвдөх, ам, бэлэг эрхтэн орчимд яр шарх, цэврүү гарах зэрэг нь бэлгийн замаар дамжих өвчний түгээмэл шинж тэмдэг юм. Мөн бэлэг эрхтэн орчимд улайх, хавагнах, загатнах, бэлэг эрхтнээс хэвийн бус, үнэртэй ялгадас гарах, шалтгаан тодорхойгүй цусархаг ялгадас гарах, арьс салстаар тууралт гарах, халуурах, хэвлийн доод хэсгээр өвдөх, цавь орчмын булчирхай томрох, хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

6 / 12

6. Дараах шинж тэмдгийн аль  нь БЗДХ-ын үед илрэх вэ?

Тайлбар:

Хламид трахоматис (Chlamydia trachomatis) гэх нянгаар хламид үүсгэгддэг бөгөөд лимфогрануломатоз (LGV), төмсөгний болон төмсөгний дайврын үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг хүндрэл тохиолддог. Эдгээр үрэвслийн үед эрчүүдэд шээхэд хорсох, загатнах мэдрэмж төрөх, шодойноос тунгалаг ялгадас гарах, шээсний дусал булингартай болох, хуухнаг хавагнах зэрэг шинжүүд илэрдэг.

7 / 12

7. Хламидийн үүсгэгч дараах өвчнийг үүсгэнэ

Тайлбар:

Гепатит С нь элэгний үрэвслийг үүсгэдэг бөгөөд ихэвчлэн цусаар буюу шивээс хийлгэх, чих цоолуулах, мансууруулах бодис хэрэглэх үед зүү тариураар дамжин халдварладаг вирус юм. Гепатит В-ээс ялгаатай нь гепатит С нь бэлгийн замаар дамжих нь ховор байдаг.

8 / 12

8. Аль нь ховор тохиолддог БЗДХ вэ?

Тайлбар:

Капоши саркома (KS ) нь хүний ​​герпесвирус 8 (HHV-8) гэгддэг герпесвирус (KSHV)-ын халдвараас үүсдэг арьсны хорт хавдрын нэг төрөл бөгөөд арьсан дээр улаавтар эсвэл нил ягаан өнгийн товруу үүсгэх болон толбо, гэмтэл хэлбэрээр илэрдэг. Энэ өвчин ховор тохиолддог боловч дархлаа султай буюу ХДХВ-ын халдвартай хүмүүс вирус авсан тохиолдолд өвчин тусах магадлалтай.

9 / 12

9. ______ нь ХДХВ-ийн халдвартай эрчүүдтэй холбоотой хавдар юм.

Тайлбар:

Бэлгэвчийг зөв, тууштай хэрэглэвэл ХДХВ-ийн халдвараас сэргийлэх өндөр үр дүнтэй. Гэсэн ч бэлгэвч нь заг хүйтэн, хламид зэрэг үрийн шингэнээр дамждаг бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх боловч тэмбүү, бэлэг эрхтний герпес, хүний папилломавирус зэрэг зарим тохиолдолд арьс салстаар дамжин халдварладаг БЗДХ-аас хамгаалахад тийм ч үр дүнтэй биш. Иймээс ХДХВ болон бусад бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга замуудын талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

10 / 12

10. Бэлгэвч ХДХВ-ын халдвараас бүрэн хамгаалахгүй.

Тайлбар:

Харамсалтай нь үнсэлцэх нь олон тооны халдвар авах, түгээх нэг хэлбэр. Үнсэлтээр дамжих хамгийн түгээмэл БЗДХ бол бэлгийн херпес бөгөөд тэмбүү болон хүний хөхөнцөр вирусын халдвар мөн ховор тохиолдолд үнсэлцэх үед дамждаг.

11 / 12

11. Үнсэлцэх нь аюулгүй бэлгийн харилцааны нэг хэлбэр мөн.

Тайлбар:

1 Заг хүйтэн, хламиди, тэмбүү зэрэг зарим бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг эмээр эмчлэх боломжтой. Гэвч герпес, ХДХВ зэрэг вирусын гаралтай зарим өвчнүүд эмчлэгддэггүй боловч шинж тэмдгийг багасгах эмчилгээ хийгдэнэ.

12 / 12

12. Бэлгийн замаар дамжих бүх өвчнийг эмчлэх боломжтой.

Your score is

39

Жирэмслэхээс хамгаалах аргуудын талаарх мэдлэгээ шалгах сонжоо

Жирэмслэхээс хамгаалах аргын талаар хүн бүр тодорхой хэмжээний мэдлэгтэй боловч зарим тохиолдолд аль нь үнэн, аль нь худал болохыг ялгахад хэцүү олон ташаа мэдээлэл олны дунд байдаг. Өөрийгөө энэ талаар хэр мэдлэгтэй болохоо энэхүү сонжоогоор шалгаарай.

1 / 14

1. Аль нь жирэмслэхээс хамгаалах арга вэ?

2 / 14

2. Жирэмслэхээс хамгаалах аргууд эрүүл мэндэд ямар ашигтай вэ?

3 / 14

3. Бэлгэвч хэрэглэх нь бэлгийн сулрал үүсгэнэ.

4 / 14

4. Жирэмслэхээс хамгаалах тариа нь хаалтын аргад ордог.

5 / 14

5. Ихэнх жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл нь бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлдэг.

6 / 14

6. Үрийн хоолой болон үр дамжуулах суваг боох аргууд нь…

7 / 14

7. ___________ нь эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэхээс хамгаалах арга юм.

8 / 14

8. Доорх аргуудын аль нь жирэмслэхээс хамгаалах уламжлалт арга вэ?

9 / 14

10. Жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэж байсан ч жирэмслэх боломжтой.

10 / 14

9. ...............нь жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл нь эр бэлгийн эсийг устгадаг химийн бодис агуулдаг.

11 / 14

11. Хамгаалалтгүй бэлгийн  хавьтлийн үед гадуур тавих, дараа нь шүршүүрт орвол жирэмслэхгүй.

12 / 14

12.Lubricant буюу чийгшүүлэгч гелийг бэлгэвчтэй хамт хэрэглэхэд дараах мэдээллийн аль нь зөв бэ?

13 / 14

13. Дараах аргуудаас ............................. нь даавар агуулсан жирэмслэхээс хамгаалах арга биш.

14 / 14

14. Даавар агуулсан жирэмслэхээс хамгаалах аргуудыг дараах тохиолдлоос аль нь хэрэглэж болох вэ?

Your score is

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search