Бид хэн бэ ?

Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ)-ны гишүүн, 2005, 2010 онуудад Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ юм .

МГБССН нь одоогоор нийт 17 аймагт салбартай, Нөхөн үржихүй-эмэгтэйчүүдийн “Гэр бүл” эмнэлэг, Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх 10 төвтэй, сайн дурын гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Алсын хараа

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хүн бүрд

Эрхэм зорилго

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, тусламж үйлчилгээг хүн бүрт ялангуяа хүүхэд залуучуудад хүргэхэд манлайлагч байгууллага байна.

Үнэт зүйлс

  • Сайн дурын
  • Нээлттэй, хариуцлагатай
  • Шинэлэг
  • Хамтын зүтгэл
  • Жендэрийн тэгш байдал