Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үе тэнгийн сургагч” бэлтгэх 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд сайн дурын үндсэн дээр хамрагдах бөгөөд цаашид “Өсвөрийн эмч клуб”-д хамрагдаж өөрийн үе тэнгийн хүүхдүүдэд тус мэдлэгийг дамжуулах юм.

Бүртгүүлэх:

Бид эцэг эх асран хамгаалагчдад зориулж, хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хэрхэн ярих, зөв зохистой мэдлэг мэдээллийг хэрхэн олгох тал дээр сургалт зөвлөгөө болон сонирхолтой эвентийг зохион байгуулж байна.

Бид багш, нийгмийн ажилтнуудад зориулж, хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгоход тусласан “Гарын авлага”-ыг санал болгож байна. Тус гарын авлагад нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх зэрэг хичээл системтэйгээр орсон байх бөгөөд багшид зориулсан уншиж танилцах мэдээлэл болон суралцагчдад зориулсан тухайн сэдэвтэй холбоотой дасгал ажил, тоглоомууд зэрэг багтсан байна.

Бид хүүхэд залуучуудад зориулсан VR хичээлийг танд санал болгож байна

Бид VR технологид суурилсан хүүхдийн нас насанд нь тохирсон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох хичээлүүдийг бэлтгэсэн бөгөөд энэхүү хичээлийг 360 хэлбэрээр дэлгэцээр хүлээн авах боломжтойгоос гадна VR толгойн өмсгөлөөр үзэж, суралцах боломжтой.