Монгол, Хятадын нийгэмлэгүүд хамтран ажиллана

 In Шинэ мэдээ

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг, Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод 9 сарын 13-нд боллоо.

Тус ёслолд МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн орлогч захирал Хон Пин болон Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чен Шао болон Манжуур хотын засаг захиргааны орлогч дарга Гуо Шяофан болон бусад төлөөлөгчид тус тус оролцсон юм.

Ийнхүү санамж бичиг байгуулснаар 2024-2026 оны хооронд Монголын хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн төсөлд дэмжлэг үзүүлж, харилцан туршлага солилцох, эмэгтэйчүүдийн эмч нарыг Хөх хотод сургах, хамтран үзлэг зохион байгуулах зэрэг боломжууд бүрдэж байгаа юм. Ёслолын үеэр хоёр нийгэмлэг бие биендээ шаардлагатай тоног төхөөрөмж болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын материал хэрэгслийн хандив өглөө.

МГБССН нь 2015 оноос эхлэн Хятадын нийгэмлэгтэй хамтран хоёр улсын хилийн дагуух бүс нутгийн хөдөлгөөнт хүн амын дунд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай.  Түүнчлэн хоёр улсын залуучуудын форум, туршлага солилцох сургалт аялалыг зохион байгуулахаар тусгасан.

MFWA and CFPA partnership

The signing ceremony of a memorandum of understanding on cooperation between the Mongolian Family Welfare Association (MFWA), the China Family Planning Association (CFPA), and Inner Mongolia Autonomous Region Family Planning Association was held on September 13 in Manjuur, China.

The President Ganbold Byamba, Executive Director B.Munkhtsetseg, CFPA Deputy Secretary general Hong Ping, President of Family Planning Association of Inner Mongolia Autonomous Region Chen Xiao, and Guo Xiaofang, Deputy Mayor of Manzhouli municipal Government of Inner Mongolia and other representatives were present.

The memorandum is signed for 3 years (2024-2026), and provide support for the Mongolian population’s reproductive health status, and provide an opportunity to exchange experience, train gynecologists in Hohhot Inner Mongolia, and organize medical examinations. During the ceremony both associations have exchanged their donation items.

Since 2015, both organizations has successfully implemented the STD/HIV/AIDS project among the mobile population in the regions along the borders of the two countries and it is planned to organize a youth forum and exchange of experience.

Recent Posts

Leave a Comment

Contact Us

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Not readable? Change text. captcha txt
0

Start typing and press Enter to search