Салбарууд

МГБССН нь одоогоор нийт 15 салбартай, Нөхөн үржихүй-эмэгтэйчүүдийн “Гэр бүл” эмнэлэг, Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх 10 төв, залуучуудын 2 зөвлөлтэй, нийт 1000–аад гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Улаанбаатар хотын салбар

МГБССН-ийн Улаанбаатар хот дахь 1994 онд 15 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сайн дурын гишүүд, дэмжигчид, залуучуудын зөвлөлийн дэмжлэг туслалцаатайгаар гишүүдийн дунд эрүүл мэндийн сургалт, сонсголын бэрхшээлтэй сурагчдын дунд сургалт, уралдаан тэмцээнүүдийг амжилттай явуулж, сургуулийн захиргаа болон багш сурагчдын зүй ёсны талархлыг хүлээдэг.

Архангай аймгийн салбар

Тус салбар нь 1996 онд байгуулагдсан. Салбарын үйл ажиллагааг сайн дурын гишүүдийн болон орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр явуулдаг. 2008 онд ӨҮЗ-ын “Шинэ залуус” төвийг байгуулан НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, нарийн мэргэжлийн үйлчилгээ авахад нь туслах ажлыг зөвлөгч болон сайн дурын идэвхтэн, сумын эмнэлгээр дамжуулан явуулж байна. Одоогийн байдлаар уг салбар нь албан ёсны 50 гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Булган аймгийн Сайхан сумын салбар

1995 оны 8 сард Булган аймгийн Сайхан сумын салбарыг үүсгэн байгуулсан. Нийгэмлэгийн өсвөр үеийн төвөөр дамжуулан НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, алслагдсан багийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ зохион байгуулах зэрэг ажлыг зөвлөгч болон сайн дурын идэвхтэн, сумын эмнэлгээр дамжуулан явуулж байна. Одоогийн байдлаар уг салбар нь албан есны 50 гишүүнтэй.

Баянхонгор аймаг дахь салбар

МГБССН-ийн Баянхонгор аймаг дахь салбар анх 1998 онд НҮЭМ-ийн кабинетийг түшиглэн эмэгтэйчүүдийн их эмч Я.Хишигхүүгийн санаачилгаар 30 гишүүнтэй, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. ТББ болон бэхэжсэн цагаас хойш эдүгээ хүртэл салбарын үйл ажиллагаа өргөжин тэлж, одоо нийт 52 сайн дурын гишүүнтэй Бөмбөгөр, Заг сумуудад дэд салбартай, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна

Баян-Өлгий аймгийн салбар

2016 онд Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороог түшиглэн байгуулагдсан отгон салбар бөгөөд НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, нарийн мэргэжлийн үйлчилгээ авахад нь туслах ажлыг зөвлөгч болон сайн дурын идэвхитэн, гишүүдээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.

Дархан-Уул аймгийн салбар

Тус салбар нь 1995 онд анх Дархан хотын нэгдсэн эмнэлгийн дэргэд байгуулагдсан. Салбар нь нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож гэр бүл төлөвлөлт, НҮЭМ-ийн талаархи мэдээлэл сурталчилгааг сайн дурын гишүүдээр дамжуулан Дархан-Уул аймгийн эмзэг бүлгийнхэн болон өсвөр үеийнхэнд хүргэх ажлыг зохион байгуулдаг. Салбарын гишүүд дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан аймгийн ЭМГ болон Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран Дархан-Уул аймгийн нийт албан байгууллагуудыг оролцуулан тэмцээн, сайн дурын гишүүдийн дунд гэр бүлийн тэмцээнүүдийг уламжлал болгон жил бүр зохион байгуулж хэвшсэн. Одоогоор сайн дурын 50 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Дорнод аймаг дахь салбар

Дорнод аймаг дахь салбар нь 1996 онд байгуулагдсан. Анхны дарга нь Т.Саранчимэг. Эдүгээ салбарын даргаар НҮЭМ эх барих эмэгтэйчүүдийн их эмч Р.Уранчимэг сонгогдон ажиллаж байна. Салбар нь 3 сайн дурын идэвхитэн, 40 үе тэнгийн сургагч багш 63 гишүүнтэй бөгөөд “Дотно зөвлөгч” өсвөр үеийн төв, сайн дурийн идэвхтэн О.Оюунтуяа зэрэг он оны шилдэг манлайлагчтай манай шилдэг салбар юм.

Дорноговь аймгийн салбар

Дорноговь аймаг дахь салбар, өсвөр үеийн “Аз жаргал” төв нь Ерөнхийлөгч С.Тунгалаг, Монгол Алтай Индастри ХХК-ий захирал Ч.Баярсайхан нарын санаачилгаар 2009 онд БНСУ-ын Хүн Ам Төлөвлөлтийн Холбооны санхүүжилтэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 50 гаруй гишүүд дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Орхон аймгийн салбар

МГБССН-ийн Орхон салбар нь 1995 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус салбар нь нийгэмлэгийн 2005, 2010 онд магадлан итгэмжлэх шалгалтанд тэнцэхэд нийгэмлэгийн салбаруудыг төлөөлөн амжилттай оролцож, ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тус салбарын үйл ажиллагааг үнэлж “2009 оны Орхон аймгийн хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага” цол өргөмжлөлөөр шагнасан.

Өвөрхангай аймгийн салбар

Өвөрхангай аймгийн салбар нь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ё.Цэцгээгийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж нийгэмлэгийн анхны салбар юм. 1997 онд мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан анхны орон тооны ажилтантай болж, “Залуус” эмэгтэйчүүдийн эмнэлгийг ажиллуулж эхэлсэн.

Өмнөговь аймгийн салбар

Тус салбар нь 1999 онд байгуулагдаж даргаар хүүхдийн их эмч Р.Тунгалаг 2013 оныг хүртэл ажилласан. “Итгэл найдвар” өсвөр үеийн төв, 40 гаруй үе тэнгийн сургагч багш, 50 гаруй гишүүн дэмжигчдээрээ дамжуулан НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг олон шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулж буй нийгэмлэгийн шилдэг салбаруудын нэг юм.

Сүхбаатар аймгийн салбар

Тус салбар нь 1997 онд байгуулагдсан, анхны даргаар М.Урансайхан ажиллаж байсан Одоогоор нийт 50 гишүүнтэй ба бүх гишүүдийн 25 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг. НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, алслагдсан нутгийн хүн амд нарийн мэргэжлийн үйлчилгээ авахад нь туслах ажлыг гишүүд дэмжигчдээрээ дамжуулан хүргэж байна.

Сэлэнгэ аймгийн салбар

Сэлэнгэ аймаг дахь салбар нь анх Ерөнхийлөгч Б.Ганболдын санаачилгаар 2012 онд Сэлэнгэ аймаг дахь МУЗН-ийг түшиглэн байгуулагдан НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, нарийн мэргэжлийн үйлчилгээ авахад нь туслах ажлыг зөвлөгч болон сайн дурын идэвхтэн, гишүүд дэмжигчдээрээ дамжуулан хүргэж байна

Төв аймгийн салбар

Тус салбар нь 1997 онд анх байгуулагдан, салбарын анхны даргаар З.Торгоош ажиллаж байсан. Одоогоор 50 гаруй гишүүд дэмжигчид, “Золбоо” өсвөр үеийн төвөөр дамжуулан НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг аймгийн хүн ам, залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, алслагдсан сумын хүн амд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Увс аймгийн салбар

Тус салбар нь 1998 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор 50 гаруй гишүүд дэмжигчидтэй НҮЭМ-ийн сургалт сурталчилгааг өсвөр үеийн залуучуудад хүргэх зорилготой ганцаарчилсан зөвлөгөө өгөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа явуулах, нарийн мэргэжлийн үйлчилгээ авахад нь туслах ажлыг зохион байгуулж байна.

Говь-Алтай салбар

Говь-Алтай салбар нь 2022 онд хүүхдийн эмч Г.Дулмаагийн санаачилгаар байгуулагдсан. 2023 онд “Өсвөрийн эмч” клуб болон “Бяцхан эмч” клуб байгуулан үе тэнгийн сургагчдаар дамжуулан НҮЭМ-ийн чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгаа хийх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаа амжилттай хэрэгжүүлдэг. Албан ёсны бүртгэлтэй 100 гаруй гишүүд, дэмжигчидтэй.

Ховд салбар

Ховд салбар нь 2022 онд байгуулагдсан, 50 гаруй гишүүд дэмжигчидтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. 2023 онд “ Өсвөрийн эмч” клуб байгуулан үе тэнгийн сургагчдаар дамжуулан БНҮЭМ-ийн чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.